Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа


Завхан аймагт бүртгэгдсэн сэжигтэй 3 тохиолдол болон тэдгээрийн ойрын болон дам хавьтлын 20 сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-д  баталгаажуулж дууссан бөгөөд бүх хариу "сөрөг" гарсныг тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

1 сарын 28-ны өдрийн 21:00 цаг хүртэл буюу сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу гартал Улиастай суманд "хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээд"-ээс бусад бүх аж ахуйн нэгж, албан байгууллага, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэснийг Завхан аймгийн Шуурхай штабаас мэдэгдээд байсан билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.