С.Зоригийг увайгүйгээр ашиглах УЛСТӨРЧИД

Х.Есү
2024/04/22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “дайн зарлаж” тэдний дундах “тулаан” ширүүхэн өрнөж байна.

Сарын өмнө Ерөнхий сайд “С.Зориг амиа алдсан нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой. Үүний ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан” хэмээн мэдэгдсэнээр эхэлсэн. Үүний араас уран цэцэн үгтэй раймууд үргэлжилж байв.

Харин өнгөрсөн бямба гаригт С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч гэгддэг С.Булган 26 жилийн дараа анхны ярилцлагаа өгсөн нь олон нийтийн анхаарлыг татлаа.

Тэрбээр “ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн алуурчид биш. Хэргийн захиалагч нь Ц.Элбэгдорж, гүйцэтгэгч нь Б.Хурц гэв. Өөрөөр олон нийтийн эргэлзээнд цэг тавьчих ганц ч үг унагасангүй.Түүний ярилцлагад орсон, оруулсан зорилго нь Ц.Элбэгдорж гэж хүнийг ярих л байв. Энэ үеэр "С.Зориг гишүүн, С.Зориг гишүүний ээж" зэргээр эв хавгүй инээж, эвгүйцэм биеийн хэлэмжтэй ярьсан нь нийгэмд элдэв шүүмжлэл дагууллаа.

Б.Булган өнгөрсөн 26 жилийн турш олон удаагийн нууцын гэрээнд гарын үсэг зурж, гэрч, хамжигч, яллагдагчаар татагдан шалгагдаж чимээгүй оршсоор ирсэн. Гэтэл Ерөнхий сайдын мэдэгдэл, акцуудын араас гарч ирээд зоригтойгоор нэр заан ярьж байгаа нь улстөрийн дэмжлэг түүнд иржээ гэдэг нь зохион байгуулалттайгаар хийгдсэн уг ярилцлагаас илхэн харагдана.

Гэвч зохион байгуулалттай үйл явцууд зорилгодоо хүрэх нь эргэлзээтэй болоод явчихлаа. Олон нийт олон сувгаар цацагдсан уг яриаг “Тархи угаалт хийхээ боль” хэмээн дургүйцэж хүлээж авч байна.

“Одоо хэргийн материалыг ил болго, Ерөнхий сайд аа”

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төрийн оролцоотой, ээдрээтэй энэ хэргийг ил тод ярьж байгаа нь нэг талдаа сайн хэрэг ч сонгууль бүрийн өмнө сөхөгдөөд мартагддаг С.Зоригийн хэрэгт эмзэг, итгэл үнэмшил багатай хандах болсон байна. 

Хэтийдтлээ улс төр орсон энэ хэргийн цор ганц гэрч Б.Булганд олон нийт итгэхгүй байгаа нь үүний том баталгаа. Тиймдээ ч одоо хэргийн материалуудыг ил болго хэмээн шаардаад эхэлж байна.


 

 

 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.175
    2024/04/26

    ЭНЭ ХАМТРАН АМЬДРАГЧ ХӨГШИН БУЛГАН ЭМГЭН ЯМАР МУУХАЙ БУЗАР ГИЧИЙ ВЭ. ЗОРИГ ГИШҮҮН ГЭНЭ ҮҮ, ЗОРИГ ГИШҮҮНИЙ ЭЭЖ ГЭНЭ ҮҮ ЮУ ВЭ ЮУ ЯРЬЧИХ ВАА ЭНЭ ӨӨРӨӨ АЛЧИХСАН ЮМ БИШҮҮ ЯМАР АЙМААР НӨХӨР ВЭ ХӨӨЕ ЭНЭНД УЧИР БАЙГААН БИШҮҮ ТАЛИЙГААЧ С. ЗОРИГ ЧИНЬ ЭНЭ ХӨГШНИЙ НӨХӨР БИШ ЮМ УУ ЗОРИГ ГИШҮҮНИЙ ГЭЭД ИНЭЭГЭЭД БАЙХ НЬ ЯМАР МУУХАЙ ЖИХҮҮЦМЭЭР ХҮҮР ВЭ

    Хариулах
  • 66.181.161.219
    2024/04/23

    Энэ аймшгийн авгай тэгээд чавганц гэдгээ мэдрэхгүй ямар их баяр хөөрөөр яриваа инээд алдаад тачигнатал инээгээд аймаар хөгшин үнээ гэдгийг нь сануулахгүй яаваа нээх намбагүй.Батүүлтэй бавалцдаг байсан гэж шуугиад байсан энэ нь үнэн үү? хөөрхий Зоригийг хулхидаж байсан гэсэн яхиа байдагшт харваас нахал кофе ууж тамхи татдаг архичин байж магадгүй чавгаа байна лэ за за мэдэх юм алга

    Хариулах
  • 202.131.225.20
    2024/04/22

    zurag shaaha bolioch

    Хариулах
  • 124.158.108.169
    2024/04/22

    nadad Bulgan yarya taalagdsan. bi lav 26 jil baitsaagdsan bol uhsen baigaa. ta nart 26 jil bish, 2 sar daramtluulah tesver baih ni hed bol doo

    Хариулах