Л.Оюун-Эрдэнэ: Стратегийн ордыг хууль дамжиж хулгайлдаг асуудал энэ хүрээд цэглэгдэх ёстой

Х.Есү
2024/04/19

УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлээд  байна. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлэв.

Л.Оюун-Эрдэнэ: 

 "Эрхэм гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг 2006 онд стратегийн орд биш гэж ээлж дараалан лобби хийж, УИХ-аар жагсаалтаас гаргасан. Стратегийн ордуудын дийлэнх нь алга болсон. Ордын нөөцийг хувааж, багасгах эсвэл УИХ-д лобби хийж, Цэцтэй нь авлига төлж, гаргаж авсан байдалтай байгаа. Удахгүй сонсголоор тодорхой болно. 

Стратегийн ордуудыг хувь хүнд өгчих л юм бол ил тод болно гээд байгаа. Үгүй шүү. "Ачит эх"-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд "Ачит эх" 13 сая доллар шилжүүлсэн. Үүн дээр хөдөлгөөн орж байгаа асуудлууд байгаа. Удахгүй энэ баримтаар ил болно гэдэгт би итгэлтэй байгаа.

 Энэ ил тод байдал юм уу. Эсвэл үүнийг хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод ингээд нэг хүн явж байгаа нь ил тод байдал юм уу тэгээд. Эсвэл Эрдэнэтийг 49 хувь саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гэж байна гэж авчхаад 600 тэрбум хоёр их наяд төгрөг болоод байгаа нь ил тод байдал юм уу.

Тэгээд Ц.Элбэгдорж юу гэж хариулж байна вэ гэхээр миний зүгийг алдаа байлаа гээд. Ийм том стратегийн орд дээр төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдог юм уу. Тэгэхээр ийм асуудлаар дамжуулж энэ стратегийн ордыг хууль дамжиж хулгайлдаг асуудал энэ хүрээд цэглэгдэх ёстой.

Энэ үндэсний баялгийн сантай холбоотой асуудал олон жил яригдсан одоо бид эцэслэн шийдвэрлэх ёстой шүү. Тэгээд стратегийн орд эзэмшээд луйвардаж авсан хэдэн компаниуд энд тэндээс энэ хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэхээ одоо хэрэгтэй. Цагаанаа одоо болих хэрэгтэй. Мак компани хангалттай болих хэрэгтэй.

34%-ийг хуримтлалын сан руу шилжих эрхийг нь өгчих.

Ямар нэг асуудал гарвал стратегийн ордуудыг буцааж авах, ордуудыг жагсаалтаас гаргахад хэн, яаж оролцсоныг АТГ-т ярих асуудал байж болохоор байгаа. Одоо хангалттай, аятайхан байцгаачих, яасан их мөнгөтэй юм" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна