Д.Цолмон Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медалийг авчирлаа

С.Гандэлгэр
2024/04/24

Тайланд улсад ᠋Пара туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон хүрэл медалийн төлөөх тулаанд Хонгконгийн тамирчныг (13:10) буулган авсанаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн болзол хангалаа.

Түүний энэ амжилт Монголын пара туялзуур сэлэмний спортын түүхэн дэх Ази тивийн анхны медаль юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна