Хан УУл дүүргийн нутаг дэвсгэр, Бага тэнгэрийн аманд Мерседес Бенз жийп портер маркийн ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Бид уг ослын талаар эх сурвалжаас тодрууллаа.
Осол гарах үед портер автомашинд жолооч ганцаараа, харин “Мерседес бенз” жийпэнд дөрвөн хүн сууж явжээ. Дөрвөн хүний хоёр нь эмэгтэй байсны нэг нь хүүхэд байсан аж. Ослын улмаас портер машины жолооч хүнд гэмтсэн бол суудлын автомашинд сууж явсан хүмүүсийн биеийн байдал харьцангуй гайгүй байсан, гэмтсэн хүмүүсийг бүгдийг нь ГССҮТ-д хүргэсэн гэсэн мэдээллийг эх сурвалж өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна