Төв цэнгэлдэхийг 20-30 мянган хүний суудалтай шинээр барина

Х.Есү
2024/04/19

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг болон "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Ж.Энхжаргалан нар мэдээлэл өглөө. 

О.Номинчимэг:  "Төв цэнгэлдэхийн ойролцоох газруудыг зараад идчихсэн газрын асуудлыг зүгээр орхихгүй. АТГ-т гомдол гаргасан байгаа. Газрын албаныхан мөн судалж шинжилж байгаа.

Гэм буруутай хүн нь шүүхээр тогтоогдсоны дараа нөхөн төлбөрийг арга хэмжээ авах юм. Төв цэнгэлдэхийн ойролцоо газруудын үнэлгээ нь 245 тэрбум төгрөг гэж гарсан" гэлээ. 

Харин "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: "Төв цэнгэлдэх хүрээлэнд олон асуудал байгаа. Үүнийг засаж янзална. Орчин үеийн стандартад нийцсэн 20-30 мянган хүний суудалтай, авто зогсоолоо шийдчихсэн, ногоон байгууламжтай, нойлын асуудалгүй болгоно. 

Би өөрөө хэдий эвент арга хэмжээ зохион байгуулдаг ч үүн дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллана. Бид цаашдаа төлөвлөлтөө илүү сайжруулна" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 24.84.24.195
    2024/04/19

    Нийслэлийн хүн ам 3 сая болохоор нураагаад дахиж барих уу?

    Хариулах