Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарт хүчирхийлүүлсэн төгсөгчөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авчээ

Zuv.mn
2024/04/19

СУИС-ийн үе хоорондын дээрэлхэлт, хүчирхийллийн талаар шүгэл үлээсэн төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлжээ. 

Тодруулбал, жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар доод курсийн охидуудаа хүчирхийлж, гар хүрдэг байсан талаар тэдний оролцсон нэвтрүүлгийг шейрлэн н.Хандмаа гэх эмэгтэй шүгэл үлээсэн. Энэхүү нийтлэлийн сэтгэгдэлд тэдэнд дээрэлхүүлж байсан гэх хүмүүс нэмэгдэж, өөрсдийн кейсийг бичсэн. 

Энэхүү мэдээлэл олон нийтийг багагүй бухимдуулж, тус жүжигчдийг бойкотлох хөдөлгөөн ч өрнөсөн. Харин нэр дурдагдсан жүжигчид өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан "Энэ бол худал мэдээлэл. Хүн гүтгэх хуультай байдаг шүү. Цагдаа дээр уулзъя" хэмээн эрс няцаасан. 

Тэгвэл шүгэл үлээж өөрийн кэйсээ бичиж, мэдээлсэн төгсөгчдөөс цагдаагийн байгууллага мэдүүлэг авч эхэлсэн байна. 

Ингэхдээ тухайн үед юу болсныг нэгд нэгэнгүй асууж яриулсан ч, хэрэг явдал болсноос хойш их хугацаа өнгөрсөн учир ямар нэг үр дүн хүлээлтгүй гэх агуулгаар мэдээлэл өгөөд явуулсан байна. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.236
    2024/04/21

    Хүнийг зохиомлоор хилс хэрэгт хэлмэгдүүлэх нь өөрийн булхайг нууж хүний гараар могой бариулсан гэх үндэслэлээр ялладаг бол

    Хариулах
  • 202.9.40.219
    2024/04/21

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

    Хариулах
  • 59.153.113.117
    2024/04/21

    Хоосон толгойтууд бас хүн дээрэлхдэг байсан байх нь.

    Хариулах
  • 66.181.161.84
    2024/04/20

    Өө ядаж байхад дайны хажуугаар дажин гэгчээр өнгөрсөн баларын юм сөхөхөө больчихоо энэ гурав хүчирхийлнэ гэж юу байсын өөрсдөө хүчирхийлэлд өрчихөөгүй яваа нь их юм больцгоо хөөрхөн охидууд урлагын салбарт хүчээ авч түмний хайр хүндэтгэл хүлээсэн жүжигчид.Амжилттай яваа нэгнээ ингэж татаж чангааж байдагаа л больчих тэгээд яацын хэн хохирсон юм баримт нотолгоотой юмыг яриарай хүмүүжил сайтай сайн охидууд би мэднээ хандлага харьцаа сайтай тийм зүйл хийхгүй гэж бодож байна хийцэн байсан ч яадын хэлүүтэй бол хэлүүтэй мөөмтэй бол мөөмтэй үсэрхэг бол үсэрхэг л биз яах гээд байдын больцгоо

    Хариулах
  • 66.181.186.138
    2024/04/20

    бадамжаавыг их сайхан охин гэж бодсон чинь их муухай хүчирхийлэгч байсан юм уу

    Хариулах
  • 202.179.27.96
    2024/04/19

    Энэ гурван охин урлагийн салбарт амжилттай яваа олны хайр хүдэтгэлийг хүлээсэн маш том ирээдүйтэй жүжигчид гэж боддог .Тамын тогооны үлгэрээр атаархал , амжилттай яваа нэгнийгээ доош хийх гэсэн юм яваад байна уу даа. Өчнөөн олон жил яагаад дуугай явав энэ гурвын амжилт атаархал төүүлчихсэн үү

    Хариулах