Британийн Гадаад харилцааны сайд Дэвид Кэмерон Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Төв Азийн гэгдэх зургаан улсаар хийх айлчлалаа энэ сарын 22-нд Тажикистанаас эхлүүлсэн бөгөөд аялал нь Монголоор шувтарч буй юм.
Дэвид Кэмероны айлчлалаар хоёр улсын харилцаа, харилцан ойлголцлыг дээшлүүлэх агуулга бүхий баримт бичгүүдэд гарын үсэг зурна гэсэн мэдээллийг албан ёсны эх сурвалж өгч байна. Тэдгээр баримт бичгийн дотор газрын ховор элементийн тээвэрлэлийн асуудалд хамтрах агуулга бүхий санамж бичиг багтаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой өнгөрсөн онд тохиосон бөгөөд энэхүү айлчлал нь Их Британийн хувьд сүүлийн 11 жилд Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна