Өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-д 27 боксчин оролцоно

Х.Есү
2024/04/26

Казахстаны Алматы хотноо болох өсвөр, залуу /U-22/ боксчдын энэ оны Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас 27 тамирчин оролцохоор болсон талаар Азийн олимпын боксын холбоо мэдээлжээ. Манай багийн 13 нь өсвөр ангилалд, 14 нь залуучуудын ангилалд багтаж байгаа бөгөөд шилдэг нь Доржнямбуугийн Ганболд хэмээн онцолсон байна. Мөн Монголдоо алдартай боксын гэр бүлийн гишүүн Хархүүгийн Дөлгөөнсайхан тэмцээнд оролцохоор очсон болохыг мөн андахгүй мэдээлсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна