Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид олимпын эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жингийн тавд нь олимпын эрхээ аваад байгаа билээ. Үлдсэн долоон жинд эрх авах сүүлийн боломж ирэх сарын 9-нд Туркийн Станбулд болох ДАШТ бөгөөд энэхүү тэмцээнд оролцох баг тамирчдын нэрс тодорчээ.
Оролцогчдыг Чөлөөт бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байна.
“Станбул 2024” Парист “2024 олимпын эрх олгох тэмцээнд оролцох бөхчүүд
Эрэгтэй:
• 57 кг З.Занабазар (Улсын аваргын мөнгө)
• 65 кг Т.Тулга (Улсын аваргын мөнгө)
• 74 кг О.Сүлдхүү (Улсын аваргын алт)
• 97 кг Г.Ганхуяг (Улсын аваргын алт)
Эмэгтэй:
• 53 кг Б.Хулан (Улсын аваргын алт)
• 57 кг Б.Хонгорзул (Улсын аваргын мөнгө)
• 76 кг Э.Даваанасан (Улсын аваргын алт)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна