Н.Алтаншагай: Монгол Улсын төдийгүй Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдөр ТҮҮХЭН ӨДӨР

Х.Есү
2024/04/25

“Хүүхэд залуучуудын театр” өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. 

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн засаг дарга үг хэллээ. 

Н.Алтаншагай: "Өнөөдөр түүхэн өдөр. Сонгинохайрханчууд бид анх 2017 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж 2019 онд дүүргийн Соёлын ордон байгуулах нэрийдлээр хүүхэд залуучуудын театрын барилгын шавыг тавьж байсан түүхтэй. Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Хүүхэд залуучуудын театр” болгох шийдвэрийг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж байсан.

Харин өнөөдөр энэ шийдвэр биеллээ олж, хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эзэнтэй болж хөшгөө нээж байгаад дүүргийн Засаг даргын хувьд баяртай байна.

Энэхүү түүхэн өдөр Сонгинохайрханчууд бид дүүрэгтээ Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дарамын Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгийг үзэж, үе үеийн гавьяат жүжигчидтэй, театрынхаа нээлтийг хийсэнд баяртай байна.

Хүүхэд залуучуудын театрын нээлтэд зориулж гурван төрлийн жүжиг тоглогдох бөгөөд хүүхэд багачууддаа зориулан “Арслан хүлэгт баатар ”, залуучууддаа зориулан “Хайрыг хайрла” "Арван найм дахь хаврын хайр" жүжгүүд тоглогдож эхлээд байна.

Улс орны баялаг ирээдүйн хөгжил хүүхэд, залуучуудаас эхлэлтэй. Иймээс тэднийхээ боловсрол, соён гэгээрлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулах орчин үеийн театр манай дүүрэгт нээгдсэн юм.

Дашрамд дуулгахад театрын орчимд спорт цогцолбор, тусгай сургууль барихаар төлөвлөсөн бөгөөд тус бүсийг хүүхэд, залуучууддаа зориулан цогц бүтээн байгуулалттайгаар тохижуулахаар болсныг дуулгахад таатай байна" гэлээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.200
    2024/04/26

    Схд ийн 19р хороо иргэн ц. Ядамсүрэн

    Хариулах
  • 66.181.191.200
    2024/04/26

    Үнэхээр схд ийн МАН ЫН БАГ ХАМТ ОЛОН ЗАЛУУС СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД.БАГААР АЖИЛЛАЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ ЧАДДАГАА МАШ ТОД.ХАРУУЛЖ ЧАДСАН БӨГӨӨД ОГТХОН Ч ХООСОН МАГТААЛ БИШ БӨГӨӨД БОДЛОГЫН ҮРГЭЛЖЛЭЛ Ч САЙН БАЙСАН СҮҮЛИЙН 4 ЖИЛД АЛТАН ШАГАЙ ЛАГА ХУЯГАА НАР ГАР СЭТГЭЛ НИЙЛЖ БОДЛОГО ШИЙДВЭРИЙН НЭГДЛЭЭ БАТ ХАНГАН АЖИЛЛАСАН ШҮҮ БИД ДАХИАД 24ОНД БАГААР НЬ СОНГОЖ АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ШҮҮ ТЭДЭНД.БАЯР ХҮРГЭХ ЁСТОЙ ШҮҮ БҮҮ МУШГИ БҮҮ ҮГҮЙСГЭ .

    Хариулах
  • 66.181.186.138
    2024/04/26

    сайхан байна бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт оруулж сайн хүмүүс болгохын төлөө явдаг монголчууд даа

    Хариулах