ПРОГНОЗ: Х.Баттулгын цэргүүдийн эсрэг том тоглогчдоо алдсан МАН-I ТОЙРОГ

С.Гандэлгэр
2024/04/19

Мэдээллийн Зөв.мн сайт УИХ-ын сонгуулийн бүсчилсэн 13 тойрогт зонхилох хоёр нам МАН, АН-аас нэр дэвшигчдийг танилцуулах урьдчилсан мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байна. 

                               УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН I ТОЙРОГ БУЮУ "ХАНГАЙН БҮС" 

Энэ бүсэд Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн аймгууд багтаж буй. Гурван аймгийн сонгогчид бүгд саналаа өгөх ч нэр дэвшигчид тухайлсан нэг тойрогт илүүтэй анхаарч ажиллах, нэг аймгийн сонгогчид өөрсдийн "угшилтай", танил нэр дэвшигчдэд илүү анхаарал хандуулна, сонирхлын бүсүүдэд өрсөлдөөн хэрхэн өрнөх вэ гэдгийг харьцуулж харах боломжтой боловуу хэмээн бүсийг аймгаар нь зааглав.  

Хангайн бүсийн тойргийг АН талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулга хариуцаж, нэр дэвшигчид тодрох үйл явцад нөлөөлөл их байгаа. Тус бүсэд АН ялах үүрэг, амлалт ч аваад буй гэх. 

Харин МАН-ын тухайд, Д.Тогтохсүрэн, Г.Занданшатар нарын нэг нь "толгойлох"-оор яригдаж байв.  Гэхдээ Д.Тогтохсүрэн жагсаалтад багтах тохироогоо хийснээр УИХ-ын дарга тойргоо ахлах нь бараг тодорхой болоод байна.   

Монгол Ардын Нам /МАН/

Архангай: МАН өнгөрсөн сонгуулиар одоо Хангайн бүс болсон гурван аймгийн есөн суудлаас долоог нь авсан. Ингэхдээ хоёр аймагт 100 хувь ялсны нэг нь Архангай аймаг. 

Гэсэн ч Ж.Мөнхбат "Нүүрсний хэрэг"-тэй холбогдож, УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн. Харин Ё.Баатарбилэг "Хөгжлийн банк"-ны хэрэгт холбогдож, гишүүнээсээ түдгэлзсэн. Өдгөө Архангайчууд Г.Тэмүүлэн гэсэн ганцхан гишүүнтэйгээр 2024 оны УИХ-ын сонгуультай золгохоор болж буй. 

Тиймээс улс төр талаасаа энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Архангайчууд МАН-д итгэл хүлээлгэх эсэх нь эргэлзээтэй. Нэгд, итгэж төлөөллөө болгосон гурван гишүүний хоёр нь хэрэгт холбогдож, Архангайчуудыг парламентад дуу хоолойгүй болгосон. Хоёрт, гишүүнээсээ сайн дураараа түдгэлзэхдээ сонгогчдоосоо асуугаагүй нь сонгогчид МАН-аас нүүр буруулах шалтгаан болж мэднэ.      

МАН-аас Хангайн бүсэд Архангай аймгийг төлөөлж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нэр дэвших урьдчилсан мэдээлэл байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжиж, өөрөө ч тойргоо удтал усалсан. Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг ч эртнээс бэлдэж, өөрийн ажил мэргэжлийн хүрээнд багагүй ажил хийж байв.

Баянхонгор: Тус аймгийг төлөөлж УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай нар нэр дэвшихээр байна. 

Г.Занданшатар Чингэлтэй дүүрэгт дэвшихээр намынхантайгаа ярьж байсан ч эцсийн мөчид орон нутгаа сонгосон хэмээн яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн сонгуулиар 300 хүрэхгүй хүний саналаар өвдөг шороодсон. 

УИХ-ын гишүүн болж чадаагүй ч 2021 оноос хойш Гадаад харилцааны сайд хийсэн учраас ирэх сонгуулиар өрсөлдөх нь дамжиггүй юм.  Гурав дахь квотод Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай нэр дэвших өндөр магадлалтай байна. Түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зүтгүүлж байгаа. Ерөнхийлөгчийн хувьд нэгдүгээр тойрогт өөрийнхөө хоёр хүнийг зүтгүүлж байгаагийн нэг нь Б.Даваадалай нөгөөх нь Г.Сайханбаяр юм. 

Өвөрхангай: Одоо байгаа УИХ-ын гишүүдээс хэдхэн гишүүн жагсаалтад бичигдэхээр яригдаж байгаагийн нэг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн юм. Энэ тохироо ч нэлээд эрчимтэй хийж, Д.Тогтохсүрэнгийн нэр жагсаалтад дурайх нь тодорхой болоод байна. 

Ирэх сонгуулиар анхны 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Тиймдээ ч туршлагатай улс төр ирэх парламентад ус агаар шиг хэрэгтэй. МАН-ын зүгээс Д.Тогтохсүрэнг тэр хүн нь хэмээн үзэж жагсаалтад оруулахаар ярьсан гэх. 

Тэгвэл Д.Тогтохсүрэнгүй болсон Өвөрхангай аймагт хэн дэвших вэ 

Г.Өсөхбаяр аварга нэр дэвшиж магадгүй гэж удтал яригдсан ч төрийн албан хаагчийн хуулийн гогцоо түүнд бий. Одоогийн байдлаар Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар уг сул орон зайд өрсөлдөж буй. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нэр дэвших нь тодорхой болоод байна.

Ардчилсан нам 

Архангай: Тус аймгийг төлөөлөн АН-ын ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, Засаг дарга асан М.Батжаргал нар нэр дэвшихээр яригдаж байна. Гуравдахь гурав дахь кандитат нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд нэр нь яригдаж байсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Жаргалан намын жагсаалтад бичигдэх магадлал тун өндөр байна. 

П.Мөнхтулгын хувьд 2020 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон гурван гишүүнийг эс тооцвол хамгийн өндөр санал буюу 17155 хүний санал авсан. Тэр ч утгаараа ирэх сонгуулиар хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж харагдаж байгаа. 

Харин М.Батжаргал бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн. Тэр ч утгаараа нэр дэвших өндөр магадлалтай. М.Батжаргал Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, хууль зөрчсөн хэмээн огцорч байсан нь сонгогчдын саналд нөлөөлж магадгүй юм. 

Гурав дахь нэр дэвшигчийг ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга сонгох юм.

Баянхонгор: Баянхонгор аймаг бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нутаг. Тэр ч утгаараа нэр дэвших гурван кандитат нь гурвуулаа Х.Баттулгын хүн байх магадлалтай. 2020 оны сонгуулиар А.Адъяасүрэн, Д.Ганбат нар сонгогдож байсан. 

Урдчилсан байдлаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд нар нэр дэвших мандатаа авчихсан гэж болно. Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг алхам тутамдаа эсэргүүцэж, шүүмжилж байсан. Тиймдээ ч түүний таалалд нийцэхгүй бол Д.Ганбатыг дэвшүүлэхгүй байж мэднэ. Оронд нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Жаргалсайханыг УИХ-ын сонгуульд сойх магадлал өндөр аж. 

Өвөрхангай:  АН-ын хувьд дэд дарга О.Алтангэрэл өнгөрсөн сонгуульд ялагдсан ч сүүлийн дөрвөн жил аймаг орон нутагтаа чамгүй ажилласан. Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгээр дэмших нь тодорхой. Мөн ҮБХ-ны гишүүн, орон нутгийн кандитат Г.Хосбаяр ч дэвших бололтой. 

Гурав дахь квотод АПУ-ын Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг нэр дэвшиж магадгүй гэж яригдаж байсан ч өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон, ялах магадлал багатай учраас дэвшүүлэхгүй байж магадгүй байна. 




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.219
    2024/04/21

    M martiin Nymdavaa gajig uvchtei

    Хариулах
  • 66.181.161.84
    2024/04/20

    Мөрөөдлийн багийхан дэмий байхаа хөөрхий азгзй тахиа Цогцэцэг эмнэлгээ зараад сайдын суудал худалдаж автал тун удалгүй чад хийж аньсан одоо бас их хуралд орьёо л гэжина.Батцэцэг Адьяасүрэн хоёр юунд хутгалдаад яваагаа ойлгохгүй л байна Өвөрхангайн То бацаан нилээд хол жийлээ манай Архангайн шүлэгч Мө мөнгө хусаад чад Ганзоригийн хүү Темка өөрийгөө төрийн түшээ гэж бодчихоод түүндээ итгэчихээд яваад байна.Энэ жилийн сонгууль их хөгжилтэй дүр зураг харагдаж байна олон сайхан талийгаач нар тодорно гомдоно уйлна архидана гашуудал тайлна монгол түмэн минээ нам бус хүнээ хараарай Архангайхаан танигдаагүй хөзрүүдийг сонговол эргээд дунд хурууны нугалбар авахаа мэдэж байгаа гэж найдьяа МАН н эрхэмсэг хулгайч луйварчингуудаа бодолцоорой амаа арчуулах сонирхол байхгүй байгаа биз дээ манайхаан

    Хариулах
  • 103.168.34.191
    2024/04/20

    MAN harheree , AN enhiin tsagaan tagtaa btsrood bn uu ? Adiyasuren gej unuu 100000 usd.r C gegch bichig hahuulidaj yvdag hujaagiin saltaanii hun , nuguu 1 jagsaald oroh geed bgaa n bondiin luivarchigiin huuhed mun uu ? iim humuus turd yu hiih ve ? Adiya n 4 jil ulsad heregtei yu hiisen be ? bosoo , jenko nariig dagaj seveed l bsn bil uu ? MAN.d ch sairhaad bh ajaa nar bas ch hovoroo kovidiin mungu husdag, gal zuuhnii shiree naldag geed buzar de vnuud bas bii shuu !

    Хариулах
  • 202.126.89.239
    2024/04/19

    мангасуудыг зайлуулж ан гарах хэрэгтэй

    Хариулах
    • 66.181.160.34
      Өчигдөр

      AH yamar atsaa hiideg yum chadah seheeten ch bhguiee

  • 122.201.31.188
    2024/04/19

    Одоо УИХ д суугаа махнууд ёстой хог хор байгаа шүү Eр нь АН гарч ирвэл одоогийн МАН ын бүх хулгай луйвар бүхэн илчлэгдэнэ дээ МАН ыг бүү сонго

    Хариулах
  • 202.9.46.12
    2024/04/19

    Өвөрхангайд Чинзоригийг гаргахгүй ээ. Ирээд хэрэггүй шүү.

    Хариулах
    • 66.181.160.34
      Өчигдөр

      Harin ch chamar dutahgui 1r garah bailguidee kkkkk