Өнгөрсөн онд 1,412 хүнийг хугацаанаас өмнө суллаж, ялаас чөлөөлжээ

2021/02/03

Монгол Улсын шүүх байгууллагаас 2020 онд шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны тоймыг танилцуулж байна.

Өнгөрсөн онд шүүхэд нийт 100,258 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэснээс, анхан шатны шүүхүүд эрүүгийн 13,465, иргэний 53,678, захиргааны 1,524 хэрэг, нийт 68,667 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 20,963 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13,380 хүн, таван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж, 1,412 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2,969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,666 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • Хүнийг алах гэмт хэрэг 23 хэргээр буюу 12.3 хувиар, 
  • Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах санаатай уруулах гэмт хэрэг 41 хэргээр буюу 12.7 хувиар, 
  • Залилах гэмт хэрэг 110 хэргээр буюу 18.2 хувиар, 
  • Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 11 хэргээр буюу 6.5 хувиар, бусад төрлийн гэмт хэрэг 677 хэргээр буюу 26.1 хувиар тус тус өссөн байна. 

Харин давж заалдах шатны шүүх 2020 онд эрүүгийн 2,702, зөрчлийн 516, иргэний 3,436, захиргааны 1,476 хэрэг, нийт 8,013 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх 2020 онд эрүүгийн 685, иргэний 1,104, захиргааны 709 хэрэг нийт 2,498 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байна.

Тайлант хугацаанд шүүхээс 28.9 тэрбум төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхэд бүрэлдэхүүнтэй 2,035 хуралдаанд 2,066 иргэдийн төлөөлөгч оролцжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна