“Их 20”: Бразилийн Ерөнхийлөгч хаалтын илтгэлдээ “Украины талаар удаан ярьж цаг алдаад яах вэ” гэж хэлээд ад болжээ

Zuv.mn
2024/11/20

Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва Рио де Жанейрод болсон “Их 20”-ийн уулзалтыг  Франц, Герман, АНУ-ын удирдагчид танхимд эзгүй байх үед буюу товлосон цагаасаа нэлээд эрт хааж орхижээ. Ингэхдээ хаалтын илтгэлийн үеэр “Украины хямралыг хэлэлцэхэд их цаг зарцуулаад яах вэ” гэж хэлээд бусад удирдагчдын дургуйцлийг хүргэсэн байна.   

Түүний үйлдэлд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон илүүтэй дургүйцэж, “Яриа хэлэлцээр үргэлж үр дүнгээ өгдөг” гэсэн байр суурь илэрхийлсэн аж. Харин Лула Да Сильва “Европчууд ОХУ-ын талаар хатуу үгс хэлэхийг хүсэж байсан байх” гэжээ.

Рио де Жанейрод болсон “Их 20”-ийн уулзалтаас тунхаг баталсан бөгөөд түүнд өлсгөлөн, ядуурал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, дэлхийн засаглалын байгууллагуудыг шинэчлэх, тогтвортой байдлыг хангахыг уриалсан заалтууд орсон байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна