УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Нарансэвстэйн боомтыг нээхээр орон нутгийн иргэдийн гарын үсэг цуглуулж явахдаа төрийн түшээ хүнд баймгүй үг, үйлдэл гаргаж байгаатай холбоотойгоор байгаль орчин, амьтны чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачид түүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгөхөөр болжээ.
Тэрбээр иргэдтэй уулзах үедээ "Хэдхээн мазаалай яриад байх юм. Та нарын дунд мазаалай харсан хүн байна уу? Мазаалай, мазаалай л гэх юм", "Мазаалай ярьж төслийн мөнгөөр гол зогоодог хэдэн эрдэмтэн байдаг юм билээ", "Муу хамгаалснаас болж 2000 байсан хавтгай 600 болж цөөрсөн" гэх зэргээр ярьж, эрдэмтдийн нэр төрд халдсан тул ийнхүү Ёс зүйн дэд хороонд хандахаар болсон юм байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга асан О.Амгаланбаатар нь мазаалай баавгай, хавтгай тэмцээний үлдэц нутаг, Говийн их дархан цаазат газрын урд хилд оршдог Нарансэвстэйн боомтыг нээхээр зүтгүүлж байгаа юм. Боомт нээснээр хилийн дагуу авто зам тавихаар төлөвлөж байгаа бөгөөд үүнийг эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.130
ugaasaa l olitoi durak bish ! ogtsruulah heregtei !
Хариулах