Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан.
Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.
Б.Жавхлан "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ хэлэлцэнэ. Улсын их хурал хүлээж авах байх гэж бодож байна. Засгийн газрын зүгээс ч төсвийг алдагдалгүй батлах зорилтынхоо хүрээнд шийдвэрийг эерэгээр хүлээж авч байна.
Энэ жилийн нэмэгдсэн төсвийн 60-70 хувийг хуулийн дагуу нэмэглэж байгаа урсгал зардлууд байгаа. Засгийн газар 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт дэд бүтэц, том бүтээн байгуулалтуудаа хөдөлгөхийн жижиг зардлуудаа танаж, тойргийн төсвийг хассан байгаа.
Тэгэхээр төсвөө бүр алдагдалгүй болгоё гэвэл нэлээд их зардлаа танаж таарна. Боловсролын шинэчлэл зэрэг хуулийн хүрээнд төсвийн зардал нэлээд өссөн. Тэгэхээр уг хуулийн хүрээний зардлуудаа эргэж танана гэсэн үг. Соёлын яамны ваучер зэрэг бол төсөвт айхтар жин дарахгүй.
Ирэх жилийн төсөв 5.3 их наядаар өссөн. Үүнийг 1.7 их наяд нь хөрөнгө оруулалт, үлдсэн нь салбарын хуулиудад орсон өөрчлөлтийн хүрээнд шууд нэмэгдсэн зардал байгаа. Эдгээрээ л эргэж харна гэсэн үг. Төсвийн нэг төгрөгийг ч үр ашигтай зарцуулахын тулд салбаруудын өсөх амбицуудыг дарах шаардлага үүсч байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.66.30
927 нийгмийн ажилтны цалин төсвийг хасаж тэнэгтэв дээ соёлын яамны ваучерыг жин дарахгүй гэчихжээ
Хариулах103.57.95.87
Монголыг сүйрүүлэх төсөв хийсэн энэ хулгайчид үхвээс зохилтой
Хариулах