"Ийм нэгэн явдал" киноны гол дүрийн жүжигчин Андрей Мягков 82 насандаа таалал төгсжээ

С.Гандэлгэр
1 цаг 30 минутын өмнө

“Хувь заяаны эргүүлэг” (Ирония судьбы), “Ийм нэгэн явдал” (Служебный роман) киногоороо танигдсан жүжигчин Андрей Мягков 82 насандаа  таалал төгсчээ.

Мягков нь 1938 оны долдугаар сарын 8-ны өдөр өнөөдрийн Санкт Петербург, тухайн үеийн Ленинград хотод мэндэлсэн юм. 

Тэрбээр амьдралынхаа туршид нийтдээ 50 гаруй уран сайхны кино, телевизийн цувралд дүр бүтээснээс хамгийн их амжилт олсон нь “Ирония судьбы” (1975), “Служебный роман” (1977) кинонууд нь байжээ.

“Ирония судьбы” (1975)-г хамгийн анх телевизээр цацахад нь 100 орчим сая хүн үзэж байсан гэдэг.

Эдгээр кинонуудад бүтээсэн дүрээрээ тэр Зөвлөлт Холбоот Улс болон Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын төрийн шагналыг хүртэж байжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.1
    2021/02/19

    Ум ма ни бад мэ хум. Мундаг жүжигчин байсан даа.

    Хариулах