Өнгөрсөн шөнө болсон Аргентин-Египетийн шигшээ багийн тоглолтын сүүлийн гоол орсны дараа Египетийн шигшээ багийн дасгалжуулагчийн албаныхан бөөнөөрөө талбайн шүүгч рүү дайрч, нэг нь улаан хуудас хүртсэн билээ. Тэд Аргентинчууд хожлын гоол оруулсан довтолгоог эхлүүлэхээс өмнө Мохаммад Салахыг 16-гийн талбай дотор дэгээдэж унагасан тул Аргентиний гоолыг цуцалж, Египетийн багт 11 м-ийн торгуулийн цохилт өгөх ёстой гэж маргасан юм.
Тэгвэл Египетийн шигшээ багийн дасгалжуулагч Хоссам Хассан тоглолтын дараах хэвлэлийн хурал дээр "Бид ялалтаа луйвардуулж хожигдлоо. Шударга бус явдлын хохирогч боллоо” гэж шууд хэлжээ.
Египетийн багийг 1-0-ээр тэргүүлж байх үед Мостафа Зикогийн оруулсан гоолыг VAR (Видео туслах шүүгч) шалгаж, довтолгоо эхлэх үед Лисандро Мартинес дээр алдаа гарсан гэж үзэн цуцалсан. Тэгвэл Аргентин хожлын гоолоо оруулсан довтолгооныг эхлүүлэхдээ Мо Салахыг 16-гийн талбай дотроо дэгээдэж унаган бөмбөгийг нь аваад улмаар довтолгоо эхлүүлсэн бөгөөд Египетийн дасгалжуулагч нар видео бичлэг хянах хүсэлт гаргасан ч талбайн шүүгч хүлээж аваагүй юм.
Хоссам Хассан энэ талаар цааш нь "Тэд дэлхийн аваргуудыг тэмцээнд үлдээхийг, Мессиг үргэлжлүүлэн тоглуулахыг хүссэн байх. Хөлбөмбөгт заримдаа ийм юм тохиолддог” гэж ярьсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна