​ UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Zuv.mn
59 минутын өмнө

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын тэргүүлэгч Улаанбаатар Групп ХХК болон БНХАУ-ын Шанхай хотын ногоон барилгын зөвлөх үйлчилгээ, инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Wharton Technology (Shanghai) Co., Ltd компаниуд стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн EDGE Green Building Standard-ыг Улаанбаатар Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэх үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд үе шаттайгаар нэвтрүүлж, эрчим хүч, усны хэрэглээг бууруулсан, байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн шаардлагад нийцсэн барилга байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагаа нь Улаанбаатар Групп ХХК-ийн хэрэгжүүлж буй Vision Business Tower төслөөс эхлэн хэрэгжих бөгөөд цаашдын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдэд олон улсын ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд чиглэнэ.

 Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:

  • EDGE Green Building Standard-ыг төслүүдэд нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Төслийн зураг төсөл, инженерчлэл, барилгын ажлын үе шатанд техникийн зөвлөгөө, хяналт хийх
  • Эрчим хүч, усны хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах шийдлүүдийг хэрэгжүүлэх
  • EDGE гэрчилгээ авахад шаардлагатай техникийн баримт бичиг, баталгаажуулалтын үйл ажиллагаанд хамтран ажиллах
  • Инженер, архитектор, төслийн багуудад сургалт, мэдлэг солилцоо зохион байгуулах
  • Цаашдын урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг өргөжүүлэх

Улаанбаатар Групп ХХК нь тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтыг компанийн хөгжлийн гол бодлого болгон ажиллаж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад олон улсын ногоон барилгын стандартыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам болж байна.

Wharton Technology (Shanghai) Co., Ltd нь  ногоон барилгын зөвлөх үйлчилгээ, техникийн шийдэл, төслийн үнэлгээ, олон улсын стандартын баталгаажуулалтын чиглэлээр олон жилийн туршлагатай бөгөөд дэлхийн хэмжээнд хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн төслүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг.

Энэхүү Санамж бичиг нь талуудын урт хугацааны стратегийн түншлэлийн эхлэл болж, Монгол Улсад олон улсын жишигт нийцсэн, эрчим хүчний өндөр үр ашигтай, тогтвортой үл хөдлөх хөрөнгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.

 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна