БНСУ-аас өнөөдөр ирэх иргэд 15:00 цагаас өмнө суудлаа баталгаажуулна уу

2020 оны 04 сарын 01

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ улсаас иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийг МИАТ ТӨХК-иас 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр хийхээр болсон. Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн 15.00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу.

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,

0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 04 сарын 01
39.115.114.99
Риналь

Солонгост байдаг монголчууд тархи нь угаагдаад солонгосыг сохроор шүтдэг болчихсон манкурт боолууд байдаг юм. Гоё тансаг юманд амьдардаггүй угаас солонгос баячууд ч тансаг амьдардаг хүн бараг байхгүй. Байшингууд нь хэт жижиг болохоор их тухгүй хөдөлгөөн ий дутагдалд ороод олигтой хөдөлж ч чаддаггүй хшмүүс дөө чааваас