МАН: Ерөнхийлөгчийн захирамж Монгол Улсын 10 гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна


Монгол Ардын намаас дөнгөж сая мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлд "Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа.

Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль, тогтоомжийг зөрчиж байна. 

Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөнд халдан, шүүхийн хараат бус байдалд нөлөөлж, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ардчиллын үнэт зүйлийг алдагдуулсан үйлдэл юм.

Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хүрээнээс хальж, шүүхийг захирамжлан удирдах, улс төрийн намыг тараах бүрэн эрхтэй мэт аяглалаа. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн хүрээнд Төрийн тэргүүний үүргээ биелүүлж, үндэсний эв нэгдлийг эрхэмлэж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хуульд захирагдаж ажиллахыг Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна.
Аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн гэмт үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бүх намуудад уриалж байна.
Монголчууд бид цар тахалтай бүх нийтээрээ тэмцэж байгаа эгзэгтэй цаг үед аливаа хууль бус, өдөөн хатгасан, зохион байгуулалттай явуулгад автахгүй байхыг нийт иргэддээ уриалж байна" гэжээ.




Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.199.58.110
    2021/04/21

    ichdeggui yumuu, aimgiin zasag darga nar orin nutgiinhaa tsergiin evsliun darga bolj baihad ta nar haa baisan bee, uls ornoo ustgaj baihad ta nar haa bausan bee, hotgor shanagiin uurhaigaa avyaa, GANNAM duuregt olon baishintai ichguurgui svg, SVG-d sunuj dakd oroh boltugai hurai hurai hurai

    Хариулах
  • 66.181.187.218
    2021/04/20

    MAN tar. Ali ni ch hereggui. Bugdeeree luivarchid

    Хариулах
  • 103.212.118.164
    2021/04/20

    Тэгээд огцруулаач.

    Хариулах
  • 103.26.195.71
    2021/04/20

    4 deh namaa songotsgooyo ard tumen

    Хариулах
  • 103.26.195.71
    2021/04/20

    man tar

    Хариулах
  • 66.181.161.101
    2021/04/20

    МАН идэж ууж ард түмнээ ядууруулж короноог сонгуульд ашиглаж бна. Тарах нь зөв. Алуурчин нам

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/04/19

    odoo idej uuj bolsin bhaa buuhn zow

    Хариулах
  • 202.21.108.203
    2021/04/19

    Odoo bolnoo MAN. Ta mar ichij amidar!!

    Хариулах
  • 94.198.40.70
    2021/04/19

    Clowns.

    Хариулах
  • 150.129.143.203
    2021/04/19

    Yun xuuli ard irgediin amidral deeshlexgui xuulgai zelgiig chin xamgaalaad nval 1000 xuuli zurchsun ch yaadagiin archaagui xulgaichuud . Zuragtaar olnii umnu garaxdaa ichix ceregtei svvliin 30 jil sad darga xiisen novshnuud

    Хариулах
  • 203.91.115.38
    2021/04/19

    Тамгын газар гэж байна уу.хувийн компани шиг аашлах юм даа

    Хариулах
    • 66.181.161.89
      2021/04/20

      man odoo bolioo tartsgaa