Консерваторийн сургуулийн багш нар БШУЯ-нд шаардлага хүргүүллээ


Монгол Улсын Консерваторийн сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэж тус коллежийн багш нар сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагсан шаардлага хүргүүлж байгаа юм.  

Уг сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 5-6 давхар барилга барихаар болсныг төгсөгчид болон багш нар эсэргүүцээд 10 гаруй хоног болж буй юм.

Сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцээд буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд С.Энх-Амгалан уулзахаар болсон байна.

Холбогдох албаныхантай уулзаж, шаардлагын хариуг аваад 14 цагаас мэдээлэл өгнө гэлээ.  

                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна