Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ

С.Гандэлгэр
2021/08/24

Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Паралимпын наадам өнөөдөр эхэлнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хурд хүч, авхаалж самбайгаа сорьдог дэлхийн хамгийн том наадам юм.

Японы нийслэл Токио хот нь Паралимпын наадмыг хоёр удаа зохион байгуулсан анхны хот болно. Өмнөх наадмыг 1964 онд зохион байгуулсан билээ. 

Паралимпын наадамд 160 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 4400 орчим тамирчин оролцож, ирэх есдүгээр сарын 5 хүртэл Токио болон тус хотын ойролцоох гурван мужид болох тэмцээнүүдэд өөрсдийн хурд хүчээ сорино. Эдгээр мужид бүгдэд нь онцгой байдлын тогтоогоод байгаагийн зэрэгцээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо урьд бүртгэгдэж байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна