Б.Жаргалсайхан : Жорлон орохдоо машин унах нь холгүй бүгдээрээ машин уначихсан. Өнөөдөр гадуур ажил хийх боломж алга

С.Гандэлгэр
2021/09/13

Бензиний онцгой татвараа авдаг болъё оо. Занданшатар даргаа. Хууль гаргаачээ. Манайх шиг бензин өөрсдөө үйлдвэрлэдэггүй мөртлөө ямар ч татваргүй бензин оруулдаг улс орон дэлхий дээр хаана байна. Герман улс гэхэд 60 хувийн татвартай. 1 литр бензин Европд 2 евро 80 цент байна. Манайд ямар ч татвар түрээсгүй. Тэгээд л дэмий тэнээд жорлон орохдоо машин унах нь холгүй бүгдээрээ машин уначихсан. Өнөөдөр гадуур ажил хийх боломж алга. Өглөө гэрээсээ гарна, гурван цаг энэ зам дээр зогсоно. Өдөржингөө яваад төрийн байгууллага дээр очоод уулзалт хийхээр үйлчлэгчээсээ эхлээд бүгдээрээ машин овоолоод тавьчихсан. Одоо энэ ордныг тойроод битүү приус. Их хурлын гишүүд чинь приус унадаг болчихсон юм уу. Бүх үйлчлэгчид нь машинаа овоолоод ордныхоо хашаан дотор тавьчихсан. Ингээд ажил хийх боломж энэ улс оронд чинь алга. Амьдрах сүүлдээ боломж алга. Хаашаа ч явах гэсэн явж болдоггүй. Зун болохоор бүгдээрээ ууланд гараад явчихна. Тэгээд есөн сард орж ирээд бүгдээрээ чухал царайлаад одоо яанаа яадаг билээ гээд жил болгон. Энэ темп, амьдралын хэвшлийг бодитойгоор өөрчилмөөр байна. Ялангуяа энэ удаагийн Засгийн газар бол нэг нам Их хурал дээр олонх суудалтай хамгийн ажил хийх боломжтой Засаг төр гэж би харж байгаа.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.142.193
    2021/09/17

    Засгийн газар Жагаа зэрэг үнэн үгтэй сийрэг ухаантай үнэн үгтэй ганц хоёр хүн хэрэг болно амыг нь бага зэрэг татаад байхад хэрэгтэй л явсан толгойт доо

    Хариулах
  • 66.181.185.30
    2021/09/14

    Бизнес эрхлэгч нарынхаа энэ үнэтэй санаа саналуудыг төр засаг санаа авч хэрэгжүүлэх чухал болоод бна даа.

    Хариулах
  • 202.126.92.194
    2021/09/14

    тэнэгт дугуйгаа унахгүй юү

    Хариулах
  • 202.179.27.199
    2021/09/14

    Үнэн хэлж. Төрийн байгууллагуудын гадаа очиход өөрсдийнх нь машин гадаа нь пиг, үйлчлүүлэгч иргэд орж чаддаггүй ийм л байдалтай байдаг.

    Хариулах
  • 66.181.179.230
    2021/09/13

    Uhree mashin unan hariulj bgaa malching haraj bsan uym bna kk

    Хариулах
  • 1.66.99.196
    2021/09/13

    ene hun unen yum urgelj helhii ene Mgl uls ali ertunthruu yavaad bna ajil hj unen shudraga yum gej Mgld alga da ... Mgl uls.n ajil gej arihdaj negnee zodoj hudlaa hulgai hiideg udruud ungurj bna ard tumen min nudee neej uz

    Хариулах