Дэвжээн дээр өрсөлдөгчөө цохисон Р.Амгаланбаатарын хэргийг Прокурорт шилжүүлжээ

Zuv.mn
42 минутын өмнө

Говь Алтай аймгийн Цээл сумын наадамд барилдаж байх үедээ дэвжээн дээр өрсөлдөгч бөхөө /сумын заан Б.Лхагва-Очир/ цохиж гэмтэл учруулсан сумын харцага Р.Амгаланбаатарт Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Улмаар хэргийг шалгаж дуусаад Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Р.Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт буруутгажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг зохицуулдаг. Тус хуулийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар заасан байдаг. Харин 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна