П.Сайнзориг: Улсын цолны болзол хангасан бөхчүүд 3-5 жилийн дотор цолоо баталж, ахиулж чадахгүй бол хураадаг болбол найраа багасна

С.Гандэлгэр
2026/08/05

Үндэсний бөх ялангуяа Үндэсний их баяр наадмын үеэр ямагт яригддаг найрааны талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Бөхийн барилдааны цол, давааны төлбөртэй тохиролцоо буюу “найраа” нь спортын авлига гэдэг зүйл юм.

Улсын баяр наадам, аймгуудын наадам дээр илэрхий гарсан “найраа” буюу спортын авлигын талаар иргэд, үзэгч нар нэлээн шүүмжилж, бухимдаж, өв соёлоо бүдгэрүүлж мөн чанарыг алдагдуулж байгаа талаар сошил дээр байр сууриа нэлээд илэрхийлж байна. Бөхчүүд нь ам авахдаа улаан цайм гар утсаа хараад суух жишээний. Уг нь дүрмээрээ ам авахад гар утас ашиглах, хэрэглэх хориотой байгаа.

Иймд үндэсний өв соёлоо аврах, хамгаалах, мөн чанарыг алдагдуудахгүй байх үүднээс Улсын начин, Улсын харцага, Улсын заан цолны /аймаг, сумын цолыг бас адилтгаж болно/ болзол хангасан бөхчүүд 3 /магадгүй 5 жил/ жилийн дотор цолоо баталж, ахиулж чадахгүй бол хураадаг, цолоо баталбал насан туршид хадгалдаг болбол бөхийн барилдааны найраа багасах талтай. Мөн энэ өөрчлөлтэй холбогдуулан Цагаан сарын барилдаанд цол олгодог болох ч боломжтой гэж бодож байна.

Магадгүй Үндэсний бөхийн холбоо дэвжээ буюу бөхийн гал байгуулах эрхийг олгодог, бүртэгдэг болох, Улсын арслан цолноос дээш цолтой бөх дэвжээ байгуулахад давуу тал олгодог байх зэргээр зохицуулж, допинг, спортын авлигатай тухайн дэвжээний бөх нь орооцолдбол тухайн дэвжээнд мөн хариуцлага хүлээлгэдэг болох гэх мэт өөрчлөлт ч хэрэгтэй байж магадгүй юм даа" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.183
    2026/08/06

    Эрдмийн зэрэг цолыг хураадаг болсон нь дээр.

    Хариулах
  • 103.168.34.149
    2026/08/05

    Ulsiin tsoltoi behgui cum hed baigaa bol Ulsiin naadamd airbag avch uzeegui sum hed baigaa bol doo kid gants bol dog naadmaar olgodog tsoliig 6 udaa boldog sumog duuriaj huraagaad hereggui baih aaTer tsoliig chini uul us ni undelzej huleedeg yum Tegeed ch nairaanii munge tusvees gardaggui yum chini " avilga" gehed hetsuu Barildalgui Tsahimaar ugch baigaag Nigel hundetgeltei huleej avch baina shuu dee Ehleed saidiin suudliin "nairaa"-gaa tsegtslehiig hicheegeesei

    Хариулах