Төрөөс өрх бүрд НЭГ САЯ төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулах үүрэг өглөө

2020 оны 11 сарын 17

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ.

Тэрээр, цар тахал дотоодод алдагдсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.

Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.

Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа аж.

Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна.

2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.
 

Сэтгэгдэл (15)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 11 сарын 23
202.9.40.131
Zochin

Sainb bnauu neg zviliig anxaaraasai gej bodoj bnaa erv bol jijig xvvxedtei ail urxvvd xvvxefiin ungu awna za odon eej gene uur yu yu ch bilee mastai xvmvvsiin tetgwer xvrtel chuluulsun getel yg dund ymar xvmvvsv xelmegdeed yu awch chadaxgvi bnaa gewel ervvl,mendiin shalgaanaar ajilaasaa vurt xugatsaanii chuluu awsan ymarch orlogvi eswel tseregiinees ert tetgewertee garsan ger bvlvvd mash ix bdag ted maani tetgewertee garaxasaa umnu orin suutsnii zeel 20jileer arai gej awchixsan baidag bvx tetgwer ni ipotikiin zeelndee ywchixna

2020 оны 11 сарын 18
202.9.40.165
Hvrelsvh

UIH-n gishvvd JDV gej heden tugrug idleedee ...Ard irgedee bodooochee ... ulsgulun ulsuj bgaa hvniiig gereesee bitgii gar geed bhndaaa gert ni ideh yum bhgvi bol yaaahiiiin beee ..... mungun tuslamj vzvvleechee urh bvrt 1say tugrug oniii umnu yaraltai uguh heregtei tegwel ydaj 3n sar teswerleh bh shvvv bodooocheeeee Zasgiiin gazar Hvrelsvheeeeeee

2020 оны 11 сарын 18
202.9.40.165
Zochin

MU-n erunhiilugchiin sanal sanaachlagiig demjij bnaaa .... Urh ger bvlees uls eh oron bvrelddeg shvv dee .... honogiin hoolgvi ail urhiiin hvmvvsiiin setgel sanaa darhlaa ymar bh we gedeg ni oilgomjtoi bzdeee .... ydaj haluun hool tsaitai baij gemee ni ger ni dulaan baij gemee ni gert ni horij tsagdaldaaa ta bvhen \n

2020 оны 11 сарын 18
66.181.161.110
Xvrelsvh d

Sain bnu Uduriin orolgooro talhtaigaa zalgadag heden myngan urh bgag medeh bize iim hvnd ved irgedee harj vzne vv

2020 оны 11 сарын 18
66.181.161.110
Naraa Naraa

Ene hvnd ved tur irgene harj vzeh estoi tetgewer halamj awdgvi heden myngan ail urh bga Hvn bvrd bish yma gehd 1 urhud urhiin tolgoilogchiin dansand say tugrug hiih estoi neg mur tolon maygaar ugwul oichr dara vvsch hetsvvdne dansruu hiih n zuw idesh hoolo awaagvin mahandaa zartuulj bolno sh de

2020 оны 11 сарын 18
70.181.124.42
Irven

Erunhiilugch argagyi l uhaan ne ilyy ard olon uls ornoo gesen setgeltei hugjsun uhaantai hyn yumdaa.odoo yed ene hyn erunhii said baival munch heregtei yumdaa.daanch MAN gesen olonhioroo tyree bariad helsen bolgoniig ne bucaaj baina.uursduu yu hiihee medehgyi hooson syrnees uur yum alga daa.

2020 оны 11 сарын 18
202.131.243.186
Зочин

үйлдвэрүүд байгуулж ард түмнээ ажил хийдэг болгомоор юм

2020 оны 11 сарын 18
124.158.96.174
Oyunchimeg

Mash zov sanaa ,baucheraar olgono gedeg ni onovchtoi shiidver gej uzej baina.

2020 оны 11 сарын 17
66.181.161.37
Уугий

Өрхдөө 800 өгөөд өрхийн гишүүн бүрд 200 өгмөөр юм

2020 оны 11 сарын 17
122.201.24.150
Зочин

Гишүүн тус бүрийн 250 сая, тэрбум тэрбумын хөшөө дурсгал, сайд дарга нар, ТӨҮГ-уудын тансаглалыг ганц удаа тэвчхэд л иргэн бүрт 1 сая байтугай өгөх хэмнэлт гарна шүү, уул нь.

2020 оны 11 сарын 17
66.181.161.60
татвар төлөгч

зөв зөв дээдсүүд цөөхүүлээ хувааж идсэнээс ард түмэндээ хүртээсэн нь дээр. Би лав жилд улсад 2сая гаруй төгрөгийн татвар төлдөг үүгээрээ ч бахархдаг миний төлсөн татвар хэн нэгний тэтгэвэр тэтгэмж халамж болж очдог гэдэгт итгэдэг. Нэг удаа зээл тэглүүлэхэд яагаад болохгүй гэж ирээдүйд татвараа төлсөөр л байх болно

2020 оны 11 сарын 17
64.119.22.124
Зочин

Тэр мөнгө хаана байна\n\n

gggg(122.201.24.150)
2020 оны 11 сарын 17

Гишүүн тус бүрийн 250 сая, тэрбум тэрбумын хөшөө дурсгал, сайд дарга нар, ТӨҮГ-уудын тансаглалыг ганц удаа тэвчхэд л иргэн бүрт 1 сая байтугай өгөх хэмнэлт гарна шүү, уул нь.

2020 оны 11 сарын 17
59.153.86.86
зөв аль аль талдаа б

Зөв зөв\n\n

2020 оны 11 сарын 17
66.181.191.121
Zochin

Zuv shuu ahmaduudaa buu martaarai