Сэлэнгэ аймгийн голомтод батлагдсан 10 тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 11 сарын 18

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрлээ. Дорнод аймагт долоон хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтын ойрын хавьтал 500 гаруй хүнд шинжилгээ хийхэд 5 тохиолдол илэрсэн.

Улаанбаатарын голомт 15, Сэлэнгэ аймгийн голомт 10 хүн боллоо. Нийтдээ коронавирусийн тохиолдол 30 болсон. Энэ нь Улаанбаатар хотын голомт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг дагасан нийт халдвар 30 боллоо. Монгол Улсад коронавирусийн нийт батлагдсан тохиолдол 455 боллоо" гэж мэдээллээ. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.