Л.Энх-Амгалан: МҮИС-аас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн байна


Монгол Улсын их сургууль болон Монголын үндэсний их сургууль хэмээх хоёр нэр давхцаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа тул МҮИС гэх нэрийг буцаан авна гэдгээ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь мэдэгдэж байсан. 

Харин өнөөдөр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дээрх асуудалтай холбоотойгоор мөрдөн байцаагчид мэдүүлэг өгснийхөө дараагаар өөрийн байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийллээ. 

Л.Энх-Амгалан: 

АРГА ЯДААД ЦАГДААД ӨГСӨН ЮМУУ,
АРГАЛ ХӨДЛӨӨД ӨГСӨН ЮМ УУ ...

МҮИС-аас намайг ХУЛГАЙЧ гэж хэлсэн гэдэг үндэслэлээр цагдаад өгсөн юм байна. Гомдлын дагуу мөрдөн байцаагчид мэдүүлэг өглөө...

Тухайн үеийн Боловсролын сайдын 1992 оны оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Үндэсний их сургуулийн статус олгох тухай” 476 дугаар тушаалаар Монгол Улсын Их сургуулийг “Монгол Улсын Үндэсний Их сургууль” хэмээн нэрлэсүгэй” гэж статусыг МУИС-д албан ёсоор олгосон.

Энэ нэр бол Монгол Улсын оюуны өмчийн газар, Монгол Улсын Төрийн хэлний зөвлөл, Шударга өрсөлдөөнийг зохицуулах газруудаар баталгаажсан МУИС-ийн өмч юм. Би Боловсрол, Шинжлэх ухааны сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын Их Сургуулийн нэрний давхардлын арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж удахгүй нэг талд нь гаргана.

Би Монголын Үндэсний Их сургууль гэдэг тухайн байгууллагын нэр хүндэд халдаж буруутгаагүй. Хууль бусаар авсан нэрийг ашиглан ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгасан. Дээр нь МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм.

Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай байна гэж хэлсэн минь үнэн. Түүнээс биш хэн нэгнийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй. Би ямар нэгэн хууль бус үйлдэл, буруу зүйл хийгээгүй учраас хэн нэгнээс уучлалт гуйх шаардлагагүй...



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.131.194.247
    2021/10/16

    Хэрэв хүнийг хулгайч гэж хэлсэн бол таны буруу.

    Хариулах
  • 66.181.169.70
    2021/10/15

    Москвагийн их сургууль гэж байгаа биздээ ОХУ-ын үндэсний их сургууль гэж байхгүй заавал нэр өөрчлөөд ямар үр дүн байнаа Одоо энийгээ бхаямаар юмаа

    Хариулах
  • 59.153.112.135
    2021/10/15

    Saidin zuw

    Хариулах