Н.Учрал: Хуулийг ингэж лоозонгийн шинжтэй боловсруулж болохгүй


Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Г.Тэмүүлэн нарын гишүүдийн өргөн барьсан хууль нь хуулийн техник, шаардлага хангахгүй байна. Хуулийг ингэж лоозонгийн шинжтэй боловсруулж болохгүй. Төрийн албаны тухай хуулиар ингэж хамаагүй оролдож болохгүй.

Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулиар улс төрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэхдээ яаж хэмжих нь тодорхойгүй байна. Жишээ нь, аливаа гаж зуршилгүй, зан төлөвийн доголдолгүй гэж юуг ойлгох вэ.

Гар хөлөө оролддог, нүүр амаа мааждаг онцлогтой хүмүүс байдаг. Тэр бүү хэл хамрын тамхи татах хүртэл гаж зуршилд орно. Зан төлөвийн доголдолгүй гэдгийг юугаар хэмжих вэ. Хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнд автаггүй гэдгийг яаж мэдэх юм бэ.

Үүнээс бол дарга нар нь доод албан тушаалтнуудаа “Чи зан төлөвийн доголдолтой, хүний эрхийг дээдэлдэггүй” гэж ялгаварлан гадуурхвал яах вэ. Энэ шаардлага нийцээгүй гэж хэлээд албан тушаалаас нь чөлөөлөх нь.

Ийм ойлгомжгүй хууль гаргах юм бол төрийн албан хаагчдыг хэлмэгдүүлж эхэлнэ шүү. Тиймээс хууль санаачлагчид ярьж ойлголцоод, нэгдээд оруулж ирж болдоггүй юм уу.

Хууль санаачлагч Г.Тэмүүлэн:

Энэ хуулийн төсөлд дэх заалт нь зөвхөн улс төрийн албан хаагчдад хамаатай. Төрийн жинхэнэ албан хаагчдыг ямар нэг байдлаар хэлмэгдүүлсэн заалт байхгүй.

Монголд нийт 206 мянган төрийн албан хаагч байна. Үүнд 3,600 гаруй нь улс төрийн албан хаагч. Тиймээс намчирхаж, талцдаг, төрийн жинхэнэ албан хаагчдын хэлмэгдүүлдэг, мэргэжлийн бус хүмүүст шаардлага тавих хэрэгтэй байна" гэв. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.245
    2021/10/22

    Угаасаа энэ хоосон толгойтой тэнэгүүд яаж зөв зшйтэй юм хийх вэХарсаар байтал энэ учрал тэмүүлэн гэж сул толгойнууд ичихгүй юм нэр төр хөөцөлдсөн эцгиинхээ түлхээсээр одоо намбарьаны өнөөх хэлгүй орж бн бас уих нь ясли цэцэрлэг болсон байна

    Хариулах
  • 192.82.81.2
    2021/10/22

    УИХын дарга нь энд тэнд бодох болохгүй ЛООЗОН ярьж явдаг шүү дээ.Гишүүдэд халдвар нь ирсэн байна даа.Учрал үнэн яриад байна дах

    Хариулах