Хойд Солонгосын "Төмөр хатагтай" ОХУ-д айлчилж байна

Х.Батсайхан
2024/01/17

БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд Цой Сон Хи ОХУ-д айлчилж байна. Тэрбээр өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Гадаад харилцааны сайд С.Лавров нартай Москвад уулзаж, хэлэлцээр хийлээ. Цой Сон Хи яамныхаа Хойд Америкийн хэлтсийг хариуцаж байхдаа ОХУ-д нэг бус удаа айлчилж, С.Лавровтой уулзаж байжээ.

Хойд Америк, ялангуяа АНУ-ын талаар хатуу байр суурь барьдгаас нь болж түүнийг нутагт нь “Төмөр хатагтай” гэж хочилдог байна. 

Сайд нарын хэлэлцсэн асуудлын талаар нарийвчилсан мэдээлэл одоогоор гараагүй байна. С.Лавров уулзалтын өмнө хийсэн мэдэгдэлдээ яриа хэлэлцээрийн гол сэдэв Солонгосын хойгийн асуудал байх болно гэж мэдэгдэж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна