Босоо ам 4-ын уурхайчид хамгийн сүүлийн тэсэлгээний өмнө.
Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын маш чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1,175 метр, урд амын нэвтрэлт 1,131 метрт тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил амжилттай дууслаа.
Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын амнууд нь дэлхийн хамгийн том босоо амнуудад зүй ёсоор тооцогдох юм. Энэхүү хоёр босоо ам нь гүний уурхайд агаарыг оруулах, гаргах үүргийг гүйцэтгэх ба уурхайн үйлдвэрлэл бүрэн хүчин чадалдаа хүрэх боломжийг бий болгож байгаа юм.
Хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлийнхээ үр дүнд энэхүү амжилтад аюулгүй хүрэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүстээ, хамтрагч байгууллагууддаа баяр хүргэе!.
“Оюу толгой” компани “Нэг зуун сая мод” хөтөлбөрийн хүрээнд 2022-2023 онд нийт 11,015,411 ширхэг мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэжээ
2021 оны 11 дүгээр сард “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллахаа илэрхийлж “Нэг зуун сая мод” тарьж ургуулах үүрэг амлалт авсан.
Энэхүү хөтөлбөрийнхөө хүрээнд 2022-2023 онуудад нийт 11,015,411 ш мод тарих болон түүнтэй дүйцэх ажлуудыг гүйцэтгэсэн ба тайлант хугацаанд төлөвлөсөн ажлуудаа хариуцлагатайгаар биелүүлж 10,964,877 ш мод тарих ажлыг гүйцэтгэсэн байна. Үүнээс:
1. Ойжуулалтын ажлын хүрээнд 190,785 ширхэг модыг ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж эрүүл, ээлтэй амьдрах орчныг бий болгох, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулах гэсэн 3 үндсэн чиглэлийн хүрээнд тарьсан байна.
2. Нийт 10,774,092 ширхэг мод тарьсантай дүйцэхүйц ажлыг хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, эзэнгүй орхигдсон газрыг нөхөн сэргээх, ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх, чадавхжуулах, судалгаа, хөгжүүлэлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулсан байна.
Оюу толгойн уурхайн талбарт “Уушгиа хайрлацгаая марафон-2024”-ийг зохион байгууллаа
Ажилчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг уриалах зорилгоор “Уушгиа хайрлацгаая марафон-2024”-ийг уурхайн талбарт 5 дугаар сарын 25-ны өдөр нийт амжилттай зохион байгууллаа. Энэхүү гүйлтийн тэмцээнд 400 ажилтан хамрагдсан юм.
Оюу толгойн уурхайн Босоо ам 3, Босоо ам 4 болон Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн барилгын ажлууд дээр хамтран ажилладаг “НБИК” компанийн хамт олон Литвын Вильнюс хотноо болсон олон улсын "Барилгын түр шат угсралтын тэмцээн"-д 21 багтай өрсөлдөн, хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээнд Англи, Унгар, Польш, Швед, Болгар, Литва, Ирланд зэрэг улсуудын 21 баг өрсөлдсөн юм.
Шаламгай /хамгийн хурдан/ шатчины тэмцээнд:
- Багийн гишүүн Р. Бямбасүх /Өнгөрсөн жилийн MVS/ 1-р байр,
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна