2025 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 20-нд бүхэлд нь хориг тавьсан талаар ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлсэн.
Үүнийг байнгын хороодууд болон намын бүлгүүд хүлээж авах эсэх талаар байр сууриа нэтгэж байна.
Тэгвэл өнөөдөр (2024.11.22) УИХ дахь ХҮН намын Зөвлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй хэмээн байр сууриа нэгтгэлээ.
Ингэхдээ эдийн засгийг тэлэхэд шаардлагатай эрчим хүч, боомтын өргөтгөл, төмөр зам, улсын чанартай авто зам болон дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтийг хөндөхгүй байх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнээс бусад урсгал зардлыг бууруулах чиглэлээр төсвийг хэмнэх шаардлагатай гэж үзэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна