Хөрөнгө оруулагчдын анхаарал Монгол руу хандаж байна

Zuv.mn
2024/11/25

Улс орнуудын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд дотроо “Их гурвал” хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн “Стандарт энд пүүрс”, “Мүүдийз”, “Фитч рейтингс” агентлаг бүгд сүүлийн хоёр сарын дотор ээлж дараалан Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөн нь эдийн засагт эергээр нөлөөлөөд эхэлжээ. Хөрөнгө оруулагчдын анхаарал Монгол руу хандаж, бонд авч эхэлсэн бөгөөд хувийн хэвшлийн ААН-үүд ийнхүү олон улсын зах зээлээс хөрөнгө босгох үйл явцыг дөнгөж эхлэл гэж дүгнэж болохоор байгаа юм. Энэ бол сүүлийн 10 жил сонсогдоогүй сайн мэдээ гэдгийг юун түрүүнд хэлэх хэрэгтэй.

Харин хөрөнгө оруулагчдын анхаарал яагаад хувийн хэвшил рүү чиглэсэн гэдгийг тайлбарлахаасаа өмнө энэхүү боломжийг олгосон зээлжих зэрэглэл гэж юу болох, ямар ач холбогдолтой талаар жаахан тайлбарлая.

                         ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ, ЯМАР БОЛОМЖ ДАГУУЛДАГ ВЭ  

Зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд /жишээ нь, Фитч рейтингс, Мүүдийз, Стандард энд Пүүрс/ нь санхүүгийн маш өндөр чадвартай мэргэжилтнүүдийнхээ ачаар санхүүгийн зөвлөгөө өгөх, компаниудын зээлжих зэрэглэлийг тогтоох үйл ажиллагаа явуулж санхүүждэг. Зэрэглэл өсгөх болон буулгахдаа мэдээ, өөр, өөрсдийн дүгнэлтийг гаргаж зарладаг ч ерөнхийдөө мөргөдөг нь мэдээж.

Манай улсын хувьд, зэрэглэл сайжрахад: 

-Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан 

-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон. 

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан. 

-Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүдийг гурвуул дурдсан байна.  

Эдгээр агентлагаар эдийн засгийн нөхцөл байдлаа үнэлүүлж, тохирох зэрэглэлийг тогтоолгосноор олон улсын хөрөнгийн зах зээлд өрсөлдөх хэмжээгээ тогтоодог.  

Хөрөнгө оруулагчид /Хувь хөрөнгө оруулагчдаас гадна үндэстэн дамнасан корпорациуд хүртэл/ шийдвэр гаргахдаа улсынх нь буюу Засгийн газрын зээлжих зэрэглэлийг заавал хардаг бөгөөд хамгийн чухал хүчин зүйл болгож авч үздэг юм. Засгийн газрын зээлжих зэрэглэл өсөхөд ААН-үүдийнх нь зэрэглэл дагаж өсдөг зүй тогтолтой учраас тэр.

        ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ӨСӨЛТ ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАХ АЖИЛД                                                                      “НОГООН ГЭРЭЛ” АСААЖ ӨГЛӨӨ

Улс орнууд, ААН компаниудын зээлжих зэрэглэл өссөнөөр хөрөнгө оруулалт татах, банкнаас зээл авах, харилцагчдадаа итгэл төрүүлэх гээд асар их давуу тал олж авдаг. 

Манай улсад ч энэ байдал ажиглагдаж, банкуудын зээлжих зэрэглэл ээлж дараалан өсөж байна. Манай зэрэглэлийг хамгийн түрүүнд өсгөсөн “Фитч” агентлаг дараа нь Хөгжлийн банкны зэрэглэлийг өсгөсөн. Дараа нь “Стандард энд пүүрс”, сүүлд “Мүүдийз” яг энэ жишгээр эхлээд Засгийн газрын, дараа нь “ХААН”, “Голомт”, “Төрийн банк” гээд “системийн” гэж нэрлэгддэг банкуудын үнэлгээг өсгөж, эдгээр банкуудын хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа эрчимжиж байна. ХХБ 50,000,000 ам.долларын Нийгмийн болон ногоон бонд гаргасныг энд дурдаж болно.

Банкуудын зэрэглэл өсөж, эхнээсээ бонд гаргасныг “Монголын эдийн засагт нөлөөгөө үзүүлж эхэллээ” хэмээн томсгож тойдорхойлсны учир нь, банк гэж дан ганц эрх ашиг хаана ч байдаггүй. Мөнгө гэлдэг зүйл байнга эргэлдэж, баялаг бүтээж байх ёстой. Тэгвэл банк бол мөнгийг хэрэгтэй газар нь, хамгийн найдвартай гарт хүргэж өгдөг, хүнээр яривал артерийн судас нь юм. Тийм ч учраас банкуудад очиж буй хөрөнгө оруулалт санхүүжилт шаардлагатай маш олон ААН-үүдэд зээл хэлбэрээр очно.  

Цар тахлын үеэр авахаас аргагүй болсон халамжийн бодлого, дараа нь глобаль шинжтэйгээр улс орнуудыг хамарсан цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн өсөлт, бие дааж оршиход чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх эрмэлзэл манай улсыг адилхан дайрсан. Энэ нөхцөл байдал төсвийн зарлагыг өсгөж, төв банкуудынхаа мөнгөний бодлого явуулах орон зайг хумьж буй.

Инфляцийн нөхцөл байдал 2022 оны аравдугаар сар. /statista.com/

Хэдий тийм ч хариуцлагатай байж, санхүүгийн сахилга бат сахин, эдийн засгаа тогтовортой болгож чадвал хувийн хэвшилд дутагдалтай байгаа хөрөнгө оруулалтыг гаднаас нөхөх боломж байгаа гэдгийг энэ жишээ харуулж байгаа юм.

Зээлжих зэрэглэл өссөний өгөөж хувийн хэвшил рүү илүүтэй чиглэж байгаа нь Засгийн газар УИХ-аас өгсөн олон улсад өрийн бичиг дахиж гаргахгүй байх бодлогыг чанд хэрэгжүүлж байгаатай мөн холбоотой юм билээ.  Засгийн газар, Сангийн яам өмнө нь хугацаа тулсан, өндөр дүн бүхий төлбөр, хүүтэй "Чингис", "Гэрэгэ" бондыг бага хүүтэй, урт хугацаатай "Сентюри" бондоор сольж, 2021, 2022 онд хүүгийн төлбөрийг 45.6 сая ам.доллараар бууруулж байсан. Одоо энэ тал дээр бүр ч илүү боломж гарч ирж байна. 

Гэхдээ, бондын хүү багасаж, гаргах эрх өсөх нь сайн ч эрсдлээ өөрсдөө үүрээд орж ирж байгаа шууд хөрөнгө оруулалт хамгийн ашигтай нь. Тиймээс одоо Засгийн газрын гол зорилго гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах явдал.

Цар тахлыг улс болгон манайх шиг амжилттай даваагүй. Цар тахлаас галдна геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор сүүлийн дөрвөн жилд 70 гаруй орны зээлжих зэрэглэл буураад байсан бол одоо эргэж, 50 гаруй орон л зээлжих зэрэглэлээ нэмээд байна.

Харин манай улс хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулалгүй, “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.

Л.Сонор /Сангийн яамны Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн дарга/

“Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын “GP Morgan” банкны хөрөнгө оруулагчдын уулзалтад очиж танилцуулга хийсэн. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг макро түвшнээс нь эхлээд нарийн танилцуулж, хөрөнгө оруулалтын 80 гаруй сангийн удирдах албаныхантай биечилж уулзсан. “Фитч рейтингс” манай үнэлгээг өсгөх нь тодорхой болчихсон, гэхдээ яг апдейт хийгээгүй байсан үе гэхэд хандлага нь хэзээний эерэг болчихсон, “Хэзээ бонд гаргах вэ” гэсэн ганц л асуудлыг тавьж байсныг хэлэхэд таатай байна. Төрөөс “Шинэ өр үүсгэхгүй, байгаагийнхаа хүүг багасгаж хугацааг уртасах” бодлого барьж байгаагаа хэлэхэд “Тэгвэл бонд гаргах хувийн хэвшлийн ААН байна уу” гэж байгаа юм. Зарим нь “Голомт”-ын гаргасан бондоос авсан байна лээ. Засгийн газрын зээлжих зэрэглэл өсөх нь эдийн засагт олон эерэг нөлөөг үзүүлдэг”   

Дээр хэлсэнчлэн, одоо бидний өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хариуцлагатай үе ирээд байгаа бөгөөд хөрөнгө оруулах сонирхол их байгаагаа эхнээсээ илэрхийлж байна.

Монгол Улсын бие даасан хөгжлийг дэмжих 14 мега төслийг хэрэгжүүлэхэд гадны шууд хөрөнгө оруулалт чухал үүрэгтэй бөгөөд эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж байна. УИХ, Засгийн газар ч идэвхитэй ажиллаж, хууль эрхзүйн орчинг сайжруулах ажлыг ид хийж байна. Дара нь хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэхдээ хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа эхлэх, үргэлжлүүлэх, амжилттай дуусгахад улс төр, эдийн засаг, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал маш чухал юм.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.104
    2024/11/25

    Гэнэн агаад енгец юм Сараачихаа боль.Жапан тоуны газрыг Монголын томчуулын мафиози дээрэмдснээс хойшхи 10 Жилд ГХО зогссон.Тэр мафийн толгологчдын толгойг СБ талбайд елгехеес нааш елен Мнглд Хэн ч ирэхгй.

    Хариулах