Улаанбаатар хотын автомашины улсын дугаар олголтыг хязгаарласан асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу шүүмжилсэн. Үүнтэй нь холбогдуулан хотын дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
"Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.
Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.
УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.228.130.188
энэ ч түгжирэлтэй холбоотой машины ноймор олгохгүй биш тэр Бээжи болон нэрлээд байгаа хотуудаас машин оруулж ирж хятад улсд хөрөнгө оруулалт хийх зорилготой байхаа НЯМБААТАР ДАРГА
Хариулах