Дэлхийн ойн салбарын зах зээл эрчимтэй өсөж байна

Zuv.mn
2024/11/25

Дэлхийн ойн аж ахуйн салбарын чуулган БНХАУ-ын Гуанси мужийн Нанньин хотноо болж өнгөрчээ. Чуулганд ойн сан бүхий улс орнуудын салбарын удирдагчид, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1100 шахам ААН оролцож, хөгжил дэвшилж, тулгамдаж буй асуудлаа ярилцаж, хамтын ажиллагааны уулзалтуудыг хийсэн байна.

Хоёр хоног үргэлжилсэн хурлын үеэр нийт 2.7 тэрбум ам.доллар буюу 19.4 тэрбум юанийн үнийн дүн бүхий 35 гэрээ байгуулагджээ.

БНХАУ-ын хувьд ойн нөөцийн хэмжээ өнгөрсөн жил 25 хувиар өсөж, 20 тэрбум шоо метрт хүрчээ. Ойн салбарын зах зээлийн багтаамж 2023 онд есөн их наяд юаниас давсан байна.

Хятадын ойн нөөцийн хэмжээ 2023 он гэхэд 25 хувиас давж, 20 тэрбум шоо метр ойн нөөцтэй болсон гэж Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газрын дарга Гуан Жи-оу нээлтийн ёслолын үеэр мэдэгдэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.11
    2024/11/25

    Дэлхийн улс орнууд ойн модоо хайрлан хамгаалцгаая.

    Хариулах