“The New York Times” Ж.Байден Украинд зөвшөөрөл өгсөн гэх мэдээгээ устгажээ

Zuv.mn
2 цаг 34 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 180 майль буюу 300 км-ийн ашигтай тусгалтай ATACMS пуужингаар ОХУ-ын нутгийн гүн рүү цохилт өгөх зөвшөөрөл өгс өн гэсэн мэдээлэл гарч, Д.Трампын хүү бага Доналд Трамп тэргүүтэй хүмүүс байр сууриа илэрхийлсэн билээ. ВВС агентлаг энэ мэдээллийн дагуу Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй холбогдож, “Пуужин өөрөө хариулт өгөх байх” гэх битүү хариулт ч аваад байсан юм. Тэгвэл энэ мэдээллийг анх цацсан “The New York Times” уг мэдээллээ устгажээ.

Түүнчлэн, Le Figaro сонин Франц, Британи “Storm Shadow/SCALP” пуужингаар ОХУ-д цохилт өгөхийг Киевт зөвшөөрсөн гэсэн мэдээлэл гаргаад дараа нь устгасан байна.

Мэргэжилтнүүдийн бичсэнээр, ATACMS пуужингаар ОХУ-ын бүх нутаг дэвсгэрт цохилт өгөх боломжгүй. Гэхдээ Москва, Санкт Петербург гэсэн эрт, эдүгээгийн хоёр нийслэлд хүрэх боломжтой аж.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна