Нийслэл болон орон нутагт энэ долоо хоногт өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 25-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 25-нд: Б.Шарав "Сэрсэн тал", "Аав ээж хоёр минь" дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно.
11 дүгээр сарын 25-нд: Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулууны “Хөгжмийн эгшиг” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.
11 дүгээр сарын 26-нд: Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам Улаанбаатар хотод болно.
11 дүгээр сарын 26-нд: Улс тунхагласны өдөр тохионо.
11 дүгээр сарын 26,27-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 27-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 27-нд: “Хайрсан далавчит шавжийн цуглуулгын цомог” нээлт, лекц Байгалийн түүхийн уузейд болно.
11 дүгээр сарын 27-29-нд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024-ыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 28, 29-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11 дүгээр сарын 30-нд: Монголын аялал жуулчлалын холбоо “Анхны тусламж, эрүүл мэндийн төгс төв НҮТББ”-тэй хамтран хамтарсан гэрчилгээтэй сургалтыг зохион байгуулна.
“Соёлын бүтээлч сар” орон даяар нэг сарын турш үргэлжилж байна.
Орон нутагт:
11 дүгээр сарын 26-нд: Баянхонгор хотноо “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 16 настнуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулна.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд Завхан аймгийн Улиастай хотод баруун 5 аймгийн Монгол бий биелгээний сургалт үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна