Мэдэгдэл: УИХ-ын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргаагүй

Zuv.mn
2024/07/23

"Улсын Их Хурлын 48 гишүүн улсаас орон сууц авах хүсэлт гаргажээ" гэсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас тайлбар, мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд,

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар бүрдсэн парламентын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж буй. Гишүүдээс дээрх агуулга бүхий хүсэлт, өргөдөл УИХ болон түүний Тамгын газарт ирүүлээгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хуульчилдаг хэдий ч улсаас орон сууцны дэмжлэг авах, энэ талаар хүсэлт гаргах зэрэг ямар нэгэн зохицуулалт аливаа хууль тогтоомжид тусгагдаагүй болно хэмээн дурджээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.42
    2024/07/23

    Үе үеийн парламентийн гишүүд УИХ-д сонгогдсныхоо дараа байр, орон сууцны дэмжлэг авдаг бичигдээгүй хуультай. Хөдөө орон нутгийн харьяалалтай гэх шалтгаанаар гэхдээ бүгд авдаг.

    Хариулах
  • 122.201.23.130
    2024/07/23

    heden ulun buusnuud tsugluulaad irsiin bna l daa zarim 1 huniig ni yamar hun be gedgiig ni medne l dee magadgui l yum gej bodogdoj bna shuu

    Хариулах