"Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь ... дугаар цэргийн ангид хоёр алба хаагч дэглүүлж, улмаар Цэргийн төв эмнэлэгт хагалгаанд орох гэж байна" гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
ХХЕГ-аас "Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн төвөөс Эрдэнэцагаан сум дахь ... дугаар цэргийн ангийн алба хаагчдад эрүүл мэндийн үзлэг хийсэн. Үүний дагуу 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд татагдсан 2 алба хаагчийн өвчний шинж тэмдгийг илрүүлж, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж, цэргүүдийн ар гэртэй холбогдон, тэдний зөвшөөрлөөр Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт харьяаллын дагуу авч ирэн эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Өвчний талаарх мэдээлэл нь хувь хүний нууцтай холбоотой тул мэдээлэх боломжгүй. Харин 2 цэргийн өвчний шинж тэмдэг нь бэртэл гэмтлээс үүдээгүй байна. Тун удахгүй төлөвлөгөөт хагалгаанд орно" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна