В.Путины Монголд хийж буй айлчлалыг дэлхийн 140 гаруй хэвлэлд мэдээллээ

Х.Батсайхан
2024/09/03

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийж буй айлчлал дэлхий нийтийн анхаарлын төв байх нь тов гарсан өдрөөс л тодорхой байсан билээ. Олон улсын эрүүгийн шүүхээс дайны гэмт хэрэгт буруутгагдсан тэрбээр тус байгууллагын гишүүн ӨАБНУ, Армен улсуудад хийх  байсан айлчлалаа цуцалж байсан хэр нь Монголд ирэхээр шийдсэн нь айлчлалыг анхаарлын төвд авчирсан юм. 

Тэгвэл хүлээлт ёсоор болж, өнөөдөр Монгол улс дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Гүүгл хайлтын системээр англи тодруулахад, зөвхөн англи хэлээр сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн 140 гаруй хэвлэлд Монгол Улс, В.Путины айлчлалын талаар мэдээлсэн байна.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.