Р.Эрдэнэбүрэн: Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийнх байх болно

С.Гандэлгэр
2024/09/01

Түгжрэл бууруулах Үндэсний хороо хуралдаж, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө гаргана

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэдийг бухимдуулж байна. Үүнтэй холбогдуулан “20 минутын хот” Үндэсний хороо маргааш анхдугаар хуралдаанаа хийхээр болжээ. 
УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэнгээр ахлуулсан тус хороо дугаарыг хязгаарлалт хийх үү, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад цаашид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх  зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
Ташрамд, Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн өнгөрсөн долоо хоногт автомашиныг дугаарын хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах эсэхийг хорооны хуралдаанаар шийднэ гэсэн юм. Энэ талаар тэрбээр “Жил бүрийн өдийд түгжрэл эхэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байсан аргууд бол дугаарын хязгаарлалт. Энэ жил дугаарын хязгаарлалт хийх үү үгүй юу гэдгийг бүгд асууж байна. Дугаарын хязгаарлалт хийе гэж хэлэх шиг амархан зүйл байхгүй. Энэ талаар нийслэлийн удирдлагатай зөвшилцнө. Дугаарын хязгаарлалт хийвэл энэ жил сүүлийн удаа байх болно” гэв.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.60
    2024/09/01

    o8095587AXN DOODXN TGNE

    Хариулах
  • 139.5.217.60
    2024/09/01

    SEXSYGEER UILCHLNE XUCHINDUULI

    Хариулах
  • 139.5.217.60
    2024/09/01

    ANUSDN80955877

    Хариулах
  • 139.5.218.235
    2024/09/01

    Нийслэлийн автомашины түгжрэлийг50-70 % бууруулахад л 45-60 хоногийн хугацаа орно. Үүн шиг амархан гэхэд дэндүү амархан АЖИЛ алга даа. Хийе гэхгүй л байгаа болохоос УБ хотын замын хөдөлгөөн оролцогч жолооч нараас Дүрмийн шалгалт авахад л 60--с дээ % унана. Яагаад гэхээр Жолооны курс нэртэй хонгилын хэдэн сургууль мөнгө аваад л бичээд өгчихдөг болсныг Монголоороо бүгд мэднэ.Шалгалтыг нээлттэй Ил тод Төрийн яамдууд,нийслэлийн төрийн байгууллагуудаас авах хэрэгтэй. Тэд өглөө төрийн байгууллагынхаа зогсоолд машинаа өдөржин тавьчихаад үйлчлүүлэгч нарыг бухимдуулалт багасна.Шалгалтанд хангалтгүй дүн үзүүлэгсдийн дараагийн шалгалтын зарыг тодорхой хугацаатай нь зарлачих хэрэгтэй. Харин хангалтгүй дүн үзүүлэгсдэдээ Жолооны курс харин чанарай сургалтай хийнэ биз,

    Хариулах