"Монголын Алт" ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мак Тауэр"-ын барилгын ажлыг эхлүүлэхдээ хажуу талын орон сууц болох “KH Апартмент” хотхоны 6Д, 6Е байрны суурийг ил гартал ухсан дүр зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж, манай сайтын редакц сурвалжлан хүргэж байсан билээ.
Тухайн үед "Монголын Алт” ХХК-ийн зүгээс “Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж дор экспертээр батлагдсан дүр зураг төсөл, стандартын дагуу хамгаалалтын шон, суурь цутгаж байгаа" гэж мэдэгдэж байсан. Тодруулбал, тус компанийн барьж байгаа ажил нь зэргэлдээ барилгуудад ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.
Тэгвэл ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвөөс "KH Апартмент" хотхоны 6Д, 6Е дугаартай барилгын суурьт өөрчлөлт орсон эсэхэд шинжилгээ хийж, тус хотхоны СӨХ-д дүгнэлтээ хүргүүлжээ.
Дүгнэлтэд "...газар хөдлөлт зэрэг их хэмжээний хэвтээ чиглэлтэй ачаалал үйлчилж болзошгүй эрсдэлт нөхцөлд "МАК Тауэр"-т хийж байгаа төмөр бетон гадсан шонгоос бүрдэх хамгаалалтын ханын бүтээц нь "КН Апартмент" хотхоны 6Д ба 6Е дугаартай орон сууцны барилгын буурь хөрсний тогтворыг сайжруулах эерэг нөлөөтэй..." болон "...тус орон сууцны барилгад ямар нэг сөрөг нөлөө ба эрсдэлт нөхцөл байдал үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй болох нь судалгаагаар тогтоогдож байна" гэжээ.
Энэ талаар "Монголын Алт" ХХК /МАК/-ийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн цахим хуудастаа ШУТИС-ийн Геотехникийн судалгааны төвийн дүгнэлтийг цухас дурдаж, "Үндэслэлгүйгээр зогсоосон барилгын бэлтгэл ажлыг яаралтай буцаан эхлүүлнэ гэж найдаж байна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.23.226
Мөнгө аваад амаа үдүүлсэн. Хэзээ ч оршин суугчдад аюулгүй таатай амьдрах нөхцөл бүрдүүлэхгүй дан эсрэг чиглэсэн
Хариулах66.181.191.80
мөнгө аваа биз дээ ийм ойрхон байхад хэн ч хараад ойлгомжтой биз дээ
Хариулах139.5.216.175
XUCHINDUULI80955877S EXSYGEER
Хариулах139.5.216.175
ANUSDI80955877
Хариулах59.153.114.107
Зөвөө зөв
Хариулах