Увс аймагт хоёр настай хүүг автомашинаар мөргөж, амийг нь хохироожээ

Zuv.mn
2024/09/03

Увс аймагт хоёр настай хүүг автомашинаар мөргөж, амийг нь хохироожээ. 

Тодруулбал, Увс аймгийн Наранбулаг сумын гэр хорооллын замд хоёр настай эрэгтэй хүүхдийг автомашинаар дайраад зугтаасан гэх дуудлага наймдугаар сарын 28-ны өдрийн 14.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход хоёр настай хүү нас барсан, жолооч нь хэргийн газраас зугтаасан байжээ. Тухайн үед хохирогч хүү эгчтэйгээ хамт явж байсан байна. 

Одоо хүүгийн амь насыг хохироосон этгээдийг саатуулан шалгаж байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.