ХААДС-ийг "цөлмөсөн" Миллхаусын эзэн, Х.Баттулгын ач дүү Б.Оргилбат НИТХ-д дэвшиж байна

С.Гандэлгэр
2024/09/06

АН-аас НИТХ-ын сонгуульд нэр дэвших 45 хүний дунд Х.Баттулгын  ач дүү /дүү Х.Баттуулын хүү/ Б.Оргилбат нэр дэвшиж байна. Тэрбээр НИТХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрог буюу БГД-ийг төлөөлөн нэр дэвшиж байгаа аж. 

Б.Оргилбат нь ХААДС-гийн чанаргүй зээлтэй холбогддог нэгэн. Түүний аав Х.Баттуул, ээж Н.Алтанцэцэг нь 2007 онд "Миллхаус" ХХК-г байгуулсан байдаг. 

Х.Баттулгын дүү Х.Баттуул нь 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байж ээ.

Одоо тус компанийн эцсийн эзэмшигчээр Н.Алтанцэцэг бүртгэлтэй байдаг бөгөөд цар тахлын үед Б.Оргилбат нь "Миллхаус" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан байдаг. 

Миллхаус ХХК 2021 онд цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд ОБЕГ-т 612 сая төгрөгийн гурил нийлүүлсэн

Гурил нийлүүлэх үеэр Б.Оргилбат нь тус компанийн захирлаар ажиллаж байсан нь тодорхой харагдана. 

Түүнээс гадна "Миллхаус" ХХК нь ХААДС-гаас 4.9 тэрбум төгрөгийн зээл авч байсан бөгөөд 3.9 тэрбумын үлдэгдэлтэй байгааг доорх эх сурвалжаас харж болно. 

"Миллхаус" ХХК-ийн төлөөгүй зээл зээл ХААДС-аас авсан 4.9 тэрбум төгрөгөөр тогтохгүй. 

Тодруулбал, өнгөрсөн хавар одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гурилын экспортын татварыг тэглэх замаар гурилын үнийг бууруулах бодлого баримталж, "Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай" хуулийн төсөл өргөн барьсан. Тухайн үед татвар тэглэх асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үеэр сүүлийн дөрвөн жилд “Милл хаус” ХХК 48 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан болох нь ил болсон юм.  

Д.Амарбаясгалан: Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гурилын компаниудад өгсөн

Монгол Улсын ЗГ-аас гурил үйлдвэрлэгч компаниудад жил бүр хөнгөлөлттэй зээл, татварын дэмжлэг үзүүлдэг. Зах зээлийг ч "Миллхаус" тэргүүтэй цөөн хэдэн компани эзэлдэг учраас төрийн худалдан авах ажиллагаа, тендерүүдэд монополи гэхэд хилсдэхгүй. 

Төрийн бүх дэмжлэгийг авч, тендер авдаг ч гурил үйлдвэрлэгч компаниуд үнэтэй гурил худалдаалж байгаа талаар өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Д.Амарбаясгалан тэргүүтэй олон сайд, УИХ-ын гишүүд ярьсан. 

Ямартай ч үеийн үед улс төрд нөлөөтэй байсан Х.Баттулгын гэр бүлийн дараагийн төлөөлөгчөөр Б.Оргилбат тодрох бололтой. Х.Баттулга өөрийн хүрээллээсээ Б.Оргилбатаас гадна хэд хэдэн хүнийг НИТХ-д сойж байгааг 45 нэр дэвшигчдийн жагсаалтаас харж болно.

Ардчилсан намд Х.Баттулгын фракцид харъяалагддаг улс төрчдөөс гадна түүний эзэмшлийн компанид ажилладаг “Мах импекс” ХХК-ийн салбар үйлдвэр болох “Хиам консервийн үйлдвэр” компанийн захирал Б.Бадмаа, мөн Х.Баттулгын эзэмшдэг “Талх чихэр” ХК-ийн Санхүү хариуцсан захирал Б.Бурмаа нар нэр дэвшиж байх жишээтэй.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.5
    2024/09/08

    ene hun mongoliig suiruulj hanahgui ym bn !

    Хариулах
  • 138.199.19.168
    2024/09/06

    Хулгайч жонхуу өт авгалдайгаа улс төрд цацаж эхлэв .

    Хариулах