ОУЭШ: "В.Путиныг баривчлах ёстой" гэдэг байр суурь баримтлагчид Монголд ихсэж байна"

Х.Батсайхан
2024/08/31

Гишүүн улсын үүргээ биелүүлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг айлчлахаар ирэх үед нь баривчлахыг Олон улсын эрүүгийн шүүхээс манай улсад ирүүлээд байгаа билээ. Тэгвэл тус байгууллагаас өчигдөр гарчигт бичсэн агуулга бүхий мэдэгдэл гаргажээ.  

Улаанбаатарт хийх айлчлал нь В.Путины хувьд ОУЭШ-ээс 2023 оны гуравдугаар сард "Украин руу халдан довтолсон, бага насны хүүхдүүдийг ОХУ руу гаргасан" хэрэгт буруутгагдсаны дараа тус байгууллагын гишүүн улсад хийж буй анхны айлчлал нь болж байгаа гэдгийг олон улсын хэвлэлүүд онцгой ач холбогдол өгөн мэдээлж буй. Учир нь, В.Путин өмнө нь мөн тус байгууллагын гишүүн ӨАБНУ-д айлчлах гэж байсан ч ОУЭШ-ээс баривчлах захиалга өгсний дараа айлчлалаа цуцалж байсан юм. Өөрөөр хэлбэл, ОУЭШ-ийн шийдвэр гишүүн улсынхаа хүрээнд яг таг хэрэгждэг эсэхийг харах боломж гэдэг утгаараа дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.   

ОХУ-ын байдлыг харвал В.Путин ямартай ч энэ удаа ОУЭШ баривчлах захиалга өгсөн ч ӨАБНУ-ынх шиг, айлчлалаа цуцлахгүй бололтой. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков  "Ирэх долоо хоногт эхлэх айлчлалын тухайд, ОУЭШ-тэй холбоотой ямар ч болгоомжлол байхгүй. Бид гайхалтай харилцаатай байгаа. Түүнчлэн, айлчлалын үеэр яригдах сэдэв, хийх ажлууд урьдчилан бэлтгэгдсэн" гэжээ.  

Тэгэхээр одоо бидний хувьд ОУЭШ, ОХУ аль, аль нь ийм хатуу байр суурьтай байж, шийдвэрээсээ буцахгүй гэвэл үр дагавар нь Монголд хэрхэн тусах вэ гэдэг асуудал чухал болоод байна. 
ОУЭШ-ийн хэвлэлийн төлөөлөгч доктор Фади эль Абдаллагийн хэлснээр бол гишүүн улсуудын харилцаа "Римийн статут" гэх баримт бичгээр зохицуулагддаг. Энэ баримт бичигт гишүүн улсууд нь ОУЭШ-ийн захиалгыг заавал биелүүлэх үүргээ биелүүлэхгүй байж болох ганц, хоёр боломж байдаг аж. Тодруулбал, баривчилгаа нь тухайн улстай өмнө нь байгуулсан гэрээ, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ зөрчихөөр байгаа бол, түүнчлэн, баривчилгаа нь гуравдагч улсын төлөөлөгчдийн дипломат халдашгүй эрхийг зөрчихөөр байгаа бол үүргээ биелүүлэхгүй байж болохоор заасан гэнэ. 
Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүх иймэрхүү, үүрэг хариуцлагаа биелүүлэхээс татгалзсан тохиолдол болгоныг дараа нь нарийвчлан судалж, хариуцлага ногдуулах эсэхээ шийддэг юм байна. Баримт бичиг дээрээ бол хэрвээ зөрчил гаргасан гэж үзвэл уг үйлдлийг гаргасан гишүүн улсынхаа эсрэг ямар ч арга хэмжээ авч болох маш чанга заалттай юм байна. 

Практикаас харвал, тус байгууллагын гишүүн улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж байсан тохиолдол өмнө нь нэг бус удаа гарч байжээ. Жишээ нь, Суданы Ерөнхийлөгч Омар Башир 2015 онд ӨАБНУ-д айлчлаад саадгүй гарч явж байсан. 
В.Путин өнгөрсөн жил мөн л ӨАБНУ-д БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох байсан ч ОУЭШ-ээс баривчлах захиалга гаргасны дараа биечлэн очихоос татгалзаж, цахимаар оролцож байв.           

Дээрх бүх нөхцөл байдлыг аваад үзвэл, манай улс ОУЭШ-ийн баривчлах захиалгыг биелүүлэхгүй байх боломж байгаа ч заасан нөхцөлд нь тохирохгүй бол айлчлалын дараа хариу арга хэмжээнд орохоор нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. 

ОУЭШ-ийн захиалгыг Украин улс дэмжиж, В.Путиныг баривчлахыг Монгол Улсад хандан уриалсан нь айлчлалыг улам л анхаарлын төвд оруулж байгаа нь тодорхой юм. 
ОУЭШ нь өөрийн гэсэн ажлын алба, бүтэц байхгүй, шийдвэрийг гишүүн улсын хууль, хүчний байгууллага гардан хэрэгжүүлдэг юм. 
В.Путины тухайд, буруутгагдсанаасаа хойш гадаад айлчлалуудыг олонтаа хийж байгаа ч ОУЭШ-ийг хүлээн зөвшөөрдөггүй буюу гишүүн бус улсуудад айлчилж байжээ. Харин манай улс тус байгууллагад 2002 оноос гишүүнчлэлтэй болсон аж. 

Гэхдээ, хэвлэлүүдээр гарч буй мэдээлэлд нэг зүйлийг маш тодорхой дурьдаж байгаа нь Монгол Улс зөвхөн ОХУ, БНХАУ-тай хиллэдэг явдал бөгөөд, захиалгыг биелүүлж ОХУ-ын Ерөнхийлөгчийг баривчиллаа гэхэд Хаага руу шилжүүлж өгөхөд хүндрэл үүснэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.  



Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.9
    2024/09/03

    Баривчлахыг дэмжихгүй байна. Оросын маш их тусламжаар Монгол улсын бүтээн байгуулалт, иргэдийн боловсролын үндэс суурь тавигдсан.

    Хариулах
  • 202.55.188.89
    2024/09/02

    Энэ асуудал боломжгүй. Хэдийгээр баривчлах хууль эрх зүй нь байлаа ч “бүрэн эрх, онцгой эрх, диполмат ёс жаяг гэж байна. Бид ямар ОУ-н “бууны нохой” биш.

    Хариулах
  • 66.181.178.23
    2024/09/02

    Монгол улс Орос Украйны зөрчилдөөнд төвийг сахих бодлого барихаа дэлхий дахинаа заралчихсан улс тийм учраас Путин ч бай Зелинский ч бай Монгол улсад хэзээ ч чөлөөтөй айлчлах эрхтэй...

    Хариулах
  • 103.168.34.18
    2024/09/02

    Манай сайхан оронд тавтай морил. Путинг хөх тэнгэр, бурхан ивээг

    Хариулах
  • 103.168.34.163
    2024/09/01

    Битгий ийм худал мэдээ тавьж бай. Монгол-Оросын ард түмэн дээр үеэс эв найрамдалтай байсаар ирсэн.

    Хариулах
  • 66.181.191.80
    2024/09/01

    за баатар гуай битгий гай болоорой бид найрамдалт харьцаагаа таниар устгуулмааргүй л байна шүү хүнд үед бие биеэндээ туслаж одоо бүрэн эрхтэт улс болсон оросууды ач гавьяа шүү 900 мянган өвчин яранд идэгдсэн монгол орон одоо 3500.000 хүнтэй болсон нь оросын ач шүү түүнээс биш Өвөрмонгол шиг хавчигдаад буруу хазгай яриад сууж байх байсан юм шүү

    Хариулах
  • 66.181.190.95
    2024/09/01

    Бат-үүл гэгч нөхөр чинь нөхдөөсөө бултаад орцны шатны доор нуугдаж байсан гэж Ч.Энхээ ярьдаг юм билээ. Тэгэхлээр ямар баасных нь Баатар байхавдээ хулчгар амьтан. Путин бол Монголын хүндтэй зочин.Тавтай морил та.

    Хариулах
  • 178.174.229.45
    2024/09/01

    ULAAN OROSIIN FASHIST DARANGUILAGCH UKRAINII ARD IRGEDIIN ALUURCHIN OROSIIN ARD TUMNIIG DAIN DAICHLN USTGAJ BGAA GEMT HEREGTEN

    Хариулах
  • 103.57.93.216
    2024/09/01

    Бат үүлээ чи өөрөө Путиныг баривчлах гээд үзээч. Чи чинь улсын баатар хүн шүү дээ. Хаха

    Хариулах
  • 66.181.176.224
    2024/09/01

    Пүтин зүгээр л ирдэгээрээ ирээд явдагаараа явна хэн ч баримчлах зүрх зориг нь хүрэхгүйээ

    Хариулах
  • 139.5.216.175
    2024/09/01

    ANUSDI80955877

    Хариулах
  • 103.168.34.74
    2024/08/31

    Хөрш улсынхаа хүндэт зочиныг урьсан юм бол хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг. Урьсан зочиноо барьдаг, хорьдог муухай ёс зүй Монгол улсад байхгүй.

    Хариулах
  • 202.55.188.117
    2024/08/31

    Барууны гөлөгнүүд хол очиж хуцаарай

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/08/31

    Пиздааг баривчил

    Хариулах
    • 202.126.91.135
      2024/09/01

      ooriigoo hichee atsaa

    • 122.201.31.237
      2024/08/31

      Путин гоц хүн Батүүл чиний мөрөөдөл биелэхгүй монголчууд бага л тэнэгтээрэй