Парис-2024 Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар өнөөдөр өглөө эх орондоо ирлээ.
Бид энэ үеэр МУГТ, Паралимпын мөнгөн медальт тамирчин Г.Болор-Эрдэнийн ээж Д.Цолмонтой ярилцаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Д.Цолмон: Миний хүү олон жилийн хөдөлмөрийн үр дүнд зорьсон зорилгодоо хүрлээ. Маш их баяртай байна. Олимп руу явахад би хүүдээ "Миний хүү өөрийн хүсэл зорилго, мөрөөдөлдөө хүрээрэй, хичээгээрэй" гэж хэлсэн байгаа. Миний хүү чадсан.
Хүүгээ медалиа зүүхэд нь маш их сэтгэл хөдлөөд уйлаад сууж байлаа. Бүх тулаануудыг нь үзсэн. Үзэж чадахгүй байх гэж бодсон ч шимтэн үзсэн. Миний хүү чинь аливаа зүйлийг өөрөө чадахгүй гэж ерөөсөө боддоггүй. Зорьсноо хийж чаддаг. Хүүгээ медаль авна гэдэгт маш их итгэж байсан.
Эцэст нь Монголынхоо ард түмэнд баярлалаа. Хүүдээ баярлалаа"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.252
Монгол түмэн бас баяраллаа ийм сайхан мундаг хүүг төрүүлж өсгөсөн энэ сайхан ээжид бас баяраллаа хүү нь дараагийн олимпоос алтан медаль зүүнээ амжилт
Хариулах