Outlaw хамтлаг “Respect ticket” тасалбарын борлуулалтаа сайн үйлсэд зориулна

С.Гандэлгэр
2024/09/04

Outlaw хамтлаг “Respect ticket” тасалбарын борлуулалтаа сайн үйлсийн аянд зориулна

Төв цэнгэлдэхийн тайзнаас 20 жилийн ойн тоглолтоо зарласан Outlaw хамтлаг дахин нэг сюрприз задаллаа. Ердөө 37 мянган төгрөгийн үнэтэй Respect ticket худалдаанд гаргажээ. Уг тасалбарын борлуулалтын тодорхой хувийг хүүхдийн төлөөх бодит ажилд зориулах юм байна.

Тус хамтлаг 20 жилийнхээ ойн хүрээнд 20Х20 аяныг санаачилж, ЦЕГ, ТЦА-тай хамтран хүүхдийг зам тээврийн осол аваарт өртөх, аливаа гэмт хэргийн хохирогч болох, хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.

Respect ticket нь цөөн тоогоор гарч буй бөгөөд есдүгээр сарын 06-ны 00:00 цагт борлуулалт хаагдах аж.

Тасалбарыг энд дарж авна уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна