Нийслэлийн Ардчилсан намаас “9 сарын 1” хуулийн төслийг санаачлан батлуулна

Х.Есү
2024/09/01

Нийслэлийн Ардчилсан нам “9 сарын 1” хуулийн төслийг санаачлан батлуулах хүсэлтийг Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд хүргүүлж байна. Уг “9 сарын 1” хуулийн төслийн гол агуулга нь Монгол улсын оршихуй, ирээдүй болсон хүүхдүүдийг эрүүл чийрэг, оюуны өндөр чадвартай, ёс суртахуунтай, бэрхшээлийг даван туулах чадвартай өсгөж хүмүүжүүлэхэд чиглэнэ.

“9 сарын 1” хуулийн төсөл нь сар бүр өгч байгаа хүүхдийн 100 мянган төгрөг дээр нэмж 30 мянган төгрөг олгоно. Энэхүү 30 мянган төгрөгийг тусгай зориулалтын картад байршуулах бөгөөд 5-18 насны хүсэлт гаргасан нэг сая орчим хүүхдэд олгох юм. Энэхүү карт нь зөвхөн хүүхдүүдийг хөгжүүлэх спорт, урлаг, оюуны спортын дугуйлангуудад хэрэглэгдэнэ. Зах зээлийн нийлүүлэлт бус эрэлт талыг дэмжих уг мөнгөөр дамжин Монголын бүх хүүхэд спорт, урлаг, оюуны спортын дугуйланд хамрагдах, дунд сургуулиуд дан анги танхимтай шалдан сургууль бус урлаг спортын цогцолбор кампус болох, Нийслэл Улаанбаатар хүүхэд зориулсан хот төлөвлөлтөөр хөгжих, баян ядуугийн хэт зөрүүг хүүхдээр дамжуулан арилгах ажээ.   

“9 сарын 1” хуулийн төслийг санаачлах болсон гол шалтгаан нь Монголд хүүхдийн эрүүл мэнд, гэмт хэрэг, архи тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, сэтгэл гутрал, мэдрэлийн гаралтай өвчлөл, дэлгэцийн хэт хамаарал, таргалалт зэрэг сөрөг нөхцөл байдал дэлхийн дунджаас хэт өндөр байгаатай холбоотой ажээ. Энэ талаас НҮБ-н судалгаа, АНУ-ын төрийн департиманаас явуулсан хүүхэд хамгааллын судалгааны тайлан, ЦЕГ гэмт хэргийн бүртгэл гээд олон тайланд аюулын харанга дэлгэн тусгагджээ.

Статистик мэдээллийг дурдвал. Өнөөдөр хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газаргүйгээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийг хохирогч болсоор байна. Хүүхдийн үйлдсэн гэмт хэрэг 2024 оны эхний 7 сард 657 буюу өмнөх оноос 0,9###/span#< өсжээ. Мөн  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн хүүхдийн тоо жил бүр өсөж, хэрэглэсэн 10 хүүхэд тутмын 7 нь сониуч зандаа хөтлөгдсөн, 10 хүүхэд тутмын 4 нь чөлөөт цаг ихтэй байдаг гэх хэмээн тайлбарлажээ.

Үүнээс гадна Монгол Улсад 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн байна. Мөн энэ насандаа хүүхдүүд ганцаардал, бухимдал, нойргүйдэлд өртөж, амиа хорлох тухай бодож төлөвлөх хандлагатай болж байгааг Дэлхийн сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн судалгаагаар тогтоожээ. Хамгийн ноцтой нь  өнөөдөр таван хүүхэд тутмын гурав нь буюу 63,1###/span#< тамхи татаж үзсэн бөгөөд 13-15 насныхны тамхины хэрэглээ насанд хүрсэн эмэгтэйчүүдээс хоёр дахин их байна.

Монгол хүүхдийн цаг ашиглалт анхаарах түвшинд хүрчээ. Хүүхдүүд сургуулийн орчинд 6 цагийг өнгөрүүлдэг бөгөөд үлдсэн цагийг хүүхэд насны онцлогоор идэвхтэй, сониуч зандаа хөтлөгдөн найз нөхөдтэйгөө сэлгүүцэх, тоглоом наадгай сонирхох, гэмт хэрэгт орооцолдох, буруугаар уруу татагдах эрсдэлд өндөр байна. Мөн дэлгэцээс хамааралтай хүүхэд өдөр тутам нэмэгдэж байна. Жишээ нь хүүхдүүдэд  фэйсбүүкт дунджаар 59,2 минут, тоглоом тоглоход 46,8 минут, youtube үзэхэд 41,4 минут, хичээлтэй холбоотой хайлт хийхэд 32,4 минут зарцуулж байна. PC тоглоомд тоглодог 10-16 насныхны дунд явуулсан судалгаагаар 45 хувь гэртээ ганцаарддаг, 27 хувь чөлөөт цагаа өнгөрүүлэхээр, 10 хувь нь найз нөхдөө дагаж тоглодог гэдэг хариулт өгчээ.

Мөн өсвөр үеийнхний өвчлөл, нас баралтын тоо өндөр байна. Гол шалтгаан нь хоол боловсруулах болон амьсгалын тогтолцооны өвчин, арьс ба арьсан доорх ислэгийн өвчин, гэмтэл бусад гадны шалтгаант өвчин, мэдрэлийн тогтолцооны өвчин, яс булчингийн тогтолцоо ба холбох эдийн өвчнөөр өвчлөх хувь өндөр байна. Эдгээрээс дүгнэвэл 48###/span#< нь хүүхдийн хөдөлгөөний дутагдал, чийрэгжилт муу байгаатай холбоотой. Тэр дундаа мэдрэлийн болон амьсгалын тогтолцооны өвчин, зүрх судасны өвчлөл нийт нас баралтын гол хувийг эзэлж байна.

Монгол хүүхдийн таргалалт сүүлийн 7 жилд 24.3###/span#< нэмэгдэж байгаа нь дэлхийд өндөрт орох үзүүлэлт болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 12-17 насны хүүхдийн 63.65###/span#< бие бялдрын хөгжил сул, 39.8###/span#< илүүдэл жинтэй бөгөөд ДЭМБ Номхон далайн баруун бүсийн орнуудын дунд хүүхдийн таргалалтаар 2-р байр эзэлж байна.

Эдгээр бүх асуудлыг шийдэх олон улсын туршлага нь хүүхдийг спорт, урлагаар хичээллүүлэх хүүхдийн цаг ашиглалтыг чөлөөт цагийн мөнгөний карт юм.

Нийслэлийн АН-с санаачилж буй “9 сарын 1” хүүхдийн мөнгөний карт нь анх Исланд улсаас эхэлсэн бөгөөд өнөөдөр европ, азийн олон орон хуулбарлан ашиглаж байгаагаас Швейцар улс, Унгар улсууд өндөр амжилт үзүүлж байна. Үүний үр дүнгээр Исланд улсын дэлхий тэргүүлдэг байсан хүүхдийн архины хэрэглээ 42 хувиас 6 хувь, тамхины хэрэглээ 21 хувиас 2 хувь, каннабисын хэрэглээ 16 хувиас 2 хувь болтлоо буурч тэдний нэг ч мэргэжлийн тамирчингүй хөлбөмбөгийн баг дэлхийн аваргаар финалд шалгарсан билээ.

“9 сарын 1” хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хүүхдийн төлөө, хот төлөвлөлт хүүхдийн төлөө, төсвийн зарцуулалт хүүхдийн төлөө, амьдралын чанар хүүхдийн төлөө, хотын бүх стандарт Монгол хүүхдийн хөгжлийн үзүүлэлтээр хэмжигдэх юм. “9 сарын 1” картаар дамжуулж хүүхэд бүрд 30 мянган төгрөг олгох замаар Улаанбаатар хотоо хүүхдийн хот болгоё. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.100
    2024/09/02

    Энэ хэдэн тэнэг юмнуудын байж байгааг юуны чинь “9 сарын1” вэ? Хүүхдийн 100к дээр 30к нэмнэ гэвэл Орон нутгийн сонгууль санал авна гэсэн далд санаа юм биз дээ. Үүний оронд “Шинэ хичээлийн жилийг 10-р сарын 1-ээс болгох санлыг холбогдох хуулинд суулгах талаар идвэхтэй хөөцөлдсөн бол танай нам орон нутгийн сонгууль ялах байлаа.

    Хариулах
  • 176.66.87.78
    2024/09/01

    100 мянгаас н суутгаач эцэг эхчүүдэд үүрэг гэж бна уу ан комунист шиг аашилж бна

    Хариулах
  • 139.5.217.60
    2024/09/01

    ANUSDI80955877

    Хариулах
  • 66.181.191.80
    2024/09/01

    за шал хэрэггүй хууль байна даа

    Хариулах