Г.Лувсанжамц: Утаагүй зуух, сайжруулсан түлшээр утааг бүрэн шийдэх боломжгүй

С.Гандэлгэр
6 цаг 7 минутын өмнө

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц өөрийн цахим хуудсаараа дамжуулан шийдэл дэвшүүлэв. 

Тэрбээр "Би 2018 онд Японы засгийн газрын тэтгэлгээр Токиогийн их сургуульд мастерын зэрэг хамгаалсан. Cудалгааны сэдэв маань УБ хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээ болон түүний үр нөлөөг хэмжих байсан. Утаагүй зуух, сайжруулсан түлшээр утааг бүрэн шийдэх боломжгүй гэсэн үр дүн гарч байв.

Ипотекийн зээлийг дэд төвүүд рүү чиглүүлэх, өрхүүдийн гэр, байшинг дулаалж цахилгаан халаагуурт шилжүүлэх, дулаалгыг пассив стандартад хүргэснээр 8 жилд утааг 74% буулгах боломжтой тооцоолол гарсан. Төрийн бодлого судалгаанд үндэслэх ёстой. Галлагааг бус дулаалгыг дэмжиж байж утаагүй болно. Бодитой үр дүн гаргахаар ажиллаж байна." гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.71.100.59
    2 цагийн өмнө

    судалгаатай зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй, түлш утаа л гаргана ш дээ, цахилгаан станцаа нэмээд явбал бололгүй дээ

    Хариулах
  • 66.181.179.103
    4 цагийн өмнө

    өвлийн 30 хэмийн хүйтнийг мянга дулаалаад лавах уу. бага зэрөнг л нэмар болно. цахилгаан эрчих хүчээр халаана гэвэл ёстой монголын эочих хүч иргэдтэйгээ модоо барьж рй модоо түлшинд хэрэглэх байлгүй. төрийн бодлого чинь сайхан сайжруулсан түлш утаагүй яндан гээд хичнээн ч хүн үхэв.

    Хариулах